Утасгүй интернэтийн сүлжээ найдваргүй гэдэг шинэ зүйл биш шүү дээ хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгчийн Интернэтийн асуудал хариуцсан зөвлөх Герман Клименко хэлсэн байна. “Программистууд кодоо ихэвчлэн алдаатай бичдэг, гэхдээ программаа шинэчлэх бүртээ засдаг” хэмээн тэр хэлжээ.
Бельгийн Левенийн католик их сургуулийн аюулгүй байдлын шинжээч Мэйти Ванхоф WiFi сүлжээ алдаатай байна хэмээн аравдугаар сарын 16-нд мэдэгдсэн. Түүний хэлснээр WiFi сүлжээг дэмжиж байгаа бүхий л төхөөрөмж хакердуулах магадлал өндөртэй гэсэн юм. Ингэснээр хэрэглэгч кредит карт, нууц үг, чатын мэдээлэл, цахим шуудан, зураг гээд хувийн мэдээллээ алдах эрсдэлтэй хэмээн анхааруулсан. Бас өндөр хамгаалалттай сүлжээг ч хакердана хэмээн Мэйти Ванхоф үзэж байгаа юм.
Харин Герман Клименко WiFi сүлжээний сул тал шинэ зүйл биш гэж байна. “Программистууд кодоо ихэвчлэн алдаатай бичдэг. Харин шинэчлэх явцдаа үүнийгээ залруулдаг. Үнэндээ Microsoft, Linux системд ч өдөр болгон алдаа гардаг. Шинэчлэл биш алдаагаа л засдаг юм. Гэхдээ энэ нь тийм айхтар асуудал биш” хэмээн тэрбээр хэлжээ. Харин ч өмнөх үетэй харьцуулахад сүлжээг бүтнээр унагах хэмжээ алдаа одоо бараг гарахаа больсон гэдгийг бас онцолжээ.
Москва хотноо аравдугаар сарын 16-18-нд “Нээлттэй инновац- форум болж өнгөрсөн бөгөөд Герман Клименко энэ форумын үеэр сэтгүүлчдэд ийнхүү байр сууриа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ