Зохиогчийн эрхийн зөрчил гаргасан хоёр сайтыг хаалаа | News.MN

Зохиогчийн эрхийн зөрчил гаргасан хоёр сайтыг хаалаа

Хуучирсан мэдээ: 2017.10.19-нд нийтлэгдсэн

Зохиогчийн эрхийн зөрчил гаргасан хоёр сайтыг хаалаа

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон өчигдөр Алжир улсад айлчилжээ.

Москва хотын шүүхийн шийдвэрийг үндэслэн ОХУ-ын Мэргэжлийн хяналтын байгууллага хоёр цахим сайтын үйл ажиллагааг хаасан байна. Энэ хоёр сайт нь сурах бичиг болон уран зохиолын номнуудыг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр нийтэлж байсан учраас үйл ажиллагааг нь бүрмөсөн хаах шийдвэрийг шүүх гаргажээ.

Хэвлэлийн “Эксмо”, “Просвещение” компаниуд шүүхэд гомдол гаргасны үндсэн дээр ийнхүү шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэрт нэр дурдагдсан хоёр сайтын нэр torrentino.com, 11book.ru бөгөөд дунджаар 398 мянган хандалттай байжээ. Мэргэжлийн хяналтын албаны мэдээгээр 600 орчим сайтын үйл ажиллагааг хаагаад байгаа аж.

Зохиогчийн эрхийн хуулиар интернэт сүлжээгээр зохиогчийн эрхийн зөрчилтэй контентыг түгээх ёсгүй юм. Ихэнх тохиолдолд сайтыг эрхлэн гаргагчид хаах шийдвэр гаргахаас өмнө зөрчлөө арилгадаг байна. Харин зөрчлөө арилгах шаардлагыг биелүүлээгүй бол шүүх эрх нь зөрчигдсөн гомдогчийн талд шийдвэр гаргадаг.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж