Орон сууцны барилгын орцны орчин дахь 10 метрийн задгай талбайд тамхи татахыг хориглох саналыг Эрүүл мэндийн яам дэмжлээ хэмээн “Известия” сонин мэдээллээ.
Засгийн газраас Тамхины эсрэг хуульд өөрчлөлт оруулах саналыг гаргаад байгаа бөгөөд энэхүү өөрчлөлтөд дээрх санал багтжээ.
Засгийн газрын саналыг яамдууд хэлэлцэж байгаа юм. Эрүүл мэндийн яамнаас гадна Барилгын яам, Сангийн яам, Хууль зүйн яам, мөн Мэргэжлийн хяналтын газрууд саналд хариу өгөх ёстой.
Тамхины эсрэг хуулийг ОХУ-д 2013 оноос мөрдөж байгаа. Уг хуулиар цэнгэлдэх хүрээлэн, ерөнхий боловсролын болон их, дээд сургууль, эмнэлэг, вокзал, баар, ресторан, зочид буудал, холын замд яваа зорчигчийн вагонд тамхи татахыг хориглосон. Мөн тамхи сурталчлахыг хориглосон.
Эрүүл мэндийн сайд Вероника Скворцова цаашдаа тамхинд ногдуулах татварыг шатлалтайгаар нэмнэ хэмээн мэдэгдсэн. “Тамхинд ногдуулах татварыг цаашдаа нэмэх бодлого барьж байна, яагаад гэвэл энэ нь тамхины хор хөнөөлтэй тэмцэх хамгийн үр дүнтэй арга юм” хэмээн тэр хэлжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ