“Антибиотик нянгийн халдварыг дардаг”

Хуучирсан мэдээ: 2017.10.19-нд нийтлэгдсэн

“Антибиотик нянгийн халдварыг дардаг”

“Apple” компани дотоод менежменттэй холбоотой асуудлаар компанийн хоёр гол албан тушаал болох “IOS” программыг хариуцан ажилладаг зөвлөх Скот Форстал болон борлуулалтын хэлтсийн дарга Жон Бровет нар хэсэг хугацааны дараа албан ажлаа хүлээлгэн өгөх нь тодорхой боллоо.

Эм гэдэг нь аливаа өвчнийг эмчлэх зорилгоор тодорхой тун хэмжээгээр хэрэглэдэг онцгой бүтээгдэхүүн. Эмийг зөв сонгож, зөв хэрэглэж байж л хүссэн үр дүндээ хүрч чадна. Эмийг зохистой хэрэглэхийн тулд мэдлэгтэй байх нь чухал.

Энэ талаарНийслэлийн эрүүл мэндийн газрын эм, эмнэлгийн хэрэгслийн чанар хангамж, хяналт, эмийн сан хариуцсан мэргэжилтэн  Д.Болдбаатартай ярилцлаа.


-Антибиотик эм гэж яг юуг хэлээд байна вэ?

-Төрөл бүрийн нянгаар үүсгэгдсэн өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг нян устгах үйлдэлтэй эмийн бэлдмэлийг антибиотик гэнэ. Харин  манайхан антибиотикыг вирусээр үүсгэгдсэн жирийн ханиад томуу суулгалтад хэрэглээд байдаг. Антибиотик нь вирусээр үүсгэгдсэн ханиад томууг  эдгээдэггүй.  Харин буруу хэрэглэснээр  хүний биед байдаг   бусад ашигтай  нянгуудыг  устгаж мөөгөнцөр, вирус, бусад бичил биетэн үүсэх нөхцөлийг бүрдүүлээд байгаа юм. Тийм учраас антибиотикыг эмчийн жороор л авч хэрэглэх хэрэгтэй.

-Хэрэв нянгаар халдварлагдсан байвал нянгийн эсрэг бэлдмэл антибиотикыг  хэрэглэх нь зөв байх нээ ?

-Тийм ээ антибиотик нь зөвхөн нянгийн халдвараас үүсгэгдсэн өвчнүүдийн үед үйлчилж, нянгийн өсөлтийг зогсоодог эсвэл үхүүлдэг учраас антибиотик хэрэглэхийг зөвлөдөг.

-Антибиотик эмийг жороор хэрэглэхийн ач холбогдол нь юу вэ ?

-Эмчид очихоосоо өмнө боломжтой бол антибиотикын мэдрэг чанараа үзүүлчих хэрэгтэй. Антибиотикын мэдрэг чанараа үзүүлснээр  өөрт ямар антибиотик таарах, ямар нь таарахгүй вэ гэдгийг мэдэж болно гэсэн үг.

Эмч  өвчинд тохирох антибиотик эмийг сонгож өгнө. Ямар тунгаар өдөрт хэдэн удаа, хэд хоног хэрэглэхийг зааж өгөхөөс гадна гаж нөлөөний мэдээлэл, анхааруулах асуудлын талаар зөвлөгөө өгнө. Хамгийн гол нь эмчийн зааврын дагуу хэрэглэснээр өвчин бүрэн эдгэнэ.

-Антибиотикыг байнга хэрэглээд байвал тухайн хүний бие нь дасал болчихдог  гэж ярьдаг. Энэ үнэн үү ?

-Үнэн. Антибиотик эмийг бага тунгаар удаан хугацаанд хэрэглэх эсвэл эмчилгээний үргэлжлэх хугацааны турш бүрэн хэрэглэхгүй дутуу орхисноос болж антибиотикын дасал үүсдэг. Эмчийн зааваргүй, өөрөө дур мэдэн буруу хэрэглэх нь антибиотикт дасалтай болох гол шалтгаан болоод байна.

Хэрэв ямар нэгэн антибиотикт дасалтай болсон бол тэр антибиотик төдийгүй түүнтэй адил бүлгийн  бусад антибиотик ч үйлчлэхгүй болох аюултай.

Мөн антибиотикыг буруу хэрэглэснээр өвчний шинж тэмдгийг бүдгэрүүлж тухайн өвчнийг оношлоход хүндрэлтэй болгодог. Дараа нь дээр дурдсанчлан антибиотикт дасал болчих сөрөг талтай.

-Жирэмсэн эхчүүд, хүүхдүүд антибиотик хэрэглэснээр ямар сөрөг талтай вэ ?

-Антибиотикыг жирэмсэн хөхүүл эх, хүүхдүүд хэрэглэхдээ эмчийн заавраар хэрэглэнэ. Эмчийн заавраар хэрэглэхгүй бол биед ашигтай нянг устгадаг болохоор   бойжиж байгаа урагт, нярай хүүхдэд маш аюултай. Ихэнх антибиотикыг хэрэглэхдээ хоол идэхээс 1 цагийн өмнө хэрэглэдэг. Зарим төрлийг нь хоолны дараа хэрэглэх  тохиолдол ч бий.

-Антибиотикыг зайлшгүй шаардлагаар ямар нөхцөлд хэрэглэх вэ ?

-Бусад энгийн эмээр эмчлэгдэх боломжгүй хүчтэй халдвар, шарх, авсан тохиолдолд л  хэрэглэнэ гэдгийг хатуу анхаарах хэрэгтэй. Манайхан захын аптек руу ороод эм худалдан авдаг. Дам сургаар эм хэрэглэхээ л болих хэрэгтэй. Манайхан тэр, энэ эм сайн гэж сонссоноо захын эсийн сан ороод авдаг.  Гэвч үнэндээ хүн бүрийн биеийн онцлог өөр учраас тэр эм үйлчлэх эсэхийг мэдэхгүй шүү дээ.

-Антибиотикт дасал болсон хүнийг яаж эмчлэх вэ ?

-Нэг антибиотикт дасал болчихвол антибиотикын мэдрэг чанараа үзүүлээд өөрт нь тохирох өөр  нэг антибиотик хэрэглэнэ.

-Антибиотикын зохисгүй хэрэглээний жишээ дурдвал ?

-Мал амьтанд антибиотик ихээр  хэрэглэж байна. Малын өвчлөлд  болон мах сүүг удаан хадгалах зорилгоор  антибиотик хэрэглэсэн тохиолдолд  түүнийг хэрэглэсэн хүн, мал  амьтны биед антибиотик тэсвэржсэн нян  үүсэх боломж илүү ихэсдэг. Энэ нь бид антибиотик хэрэглэхгүй байгаа ч хүнсээрээ дамжуулаад антибиотикт дасалтай болоод байна гэсэн үг. Үүн дээр  холбогдох байгууллагууд зохицуулалт хийж байгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж