УИХ өнөөдрийн ээлжит хуралдаанаараа Засгийн газрын сайд нарын томилгоог үргэлжлүүлэн хэлэлцэж батална.
Үүнд Х.Баделханыг Барилга, хот байгуулалтын сайдын, Ц.Цогзолмааг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын, Ж.Бат-Эрдэнийг Зам, тээврийн хөгжлийн сайдын, Д.Сумъяабазарыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар, Б.Батзоригийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар, Ц.Даваасүрэнг Эрчим хүчний сайдаар, Д.Сарангэрэлийг Эрүүл мэндийн сайдын албан тушаалд тус, тус томилуулах саналыг хэлэлцэх юм.
УИХ өчигдөр 10.00 цагаас эхэлж сайд нарын томилгоог хэлэлцэж үдэш болгосон ч найман сайдыг баталж амжсан тул өнөөдөр үлдсэн сайд нарыг батлах болж байна.
Чуулганы өчигдрийн хуралдааны томилгоог уншихыг хүсвэл дараах линкээр үзэх боломжтой.
Г.ХОРОЛ