Ньюс хөтөч: Хадгаламж, зээлийн хоршооны өдөр

Хуучирсан мэдээ: 2017.10.19-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Хадгаламж, зээлийн хоршооны өдөр

Ньюс хөтөч:  Хадгаламж, зээлийн хоршооны өдөр

ХОТЫН ЦАГ АГААР

Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 9-11 градус дулаан байна.

ҮС ЗАСУУЛАХАД ТОХИРОМЖГҮЙ ӨДӨР

Бархасвадь гараг. Билгийн тооллын битүүн, Тэргүүн дагуул одтой, шарагчин туулай өдөр. Өдрийн наран 7 цаг 22 минутад мандан, 18 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

08.30

  • Хадгаламж, зээлийн хоршооны Олон улсын өдрийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос Хадгаламж зээлийн хоршооны хөгжлийн чуулганыг ‘Корпорэйт’ зочид буудлын ‘Конвеншн’ төвийн ‘Эвент холл’ танхимд зохион байгуулна. 18.00 цаг хүртэл үргэлжилнэ.

09.00

  • ‘Эмнэлгийн тоног төхөөрөмж ба хэмжил зүй’ сэдэвт Үндэсний форумыг Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Стандарт, хэмжил зүйн газар хамтран Эрүүл мэндийн яамны байранд зохион байгуулна. Эрүүл мэнд, эмнэлгийн салбарт ашиглагдаж байгаа тоног төхөөрөмж чанарын шаардлага хангаж байгаа эсэх цаашид хэрхэн сайжруулах ёстой зэрэг асуудлуудыг энэхүү форумаар хэлэлцэх юм.

11.00

  • ‘Зууны мэдээ’ сонины үндэсний мэдээллийн төвд Бахай шашиныг үндэслэгч Бахауллагийн мэндэлсний 200 жилийн ойг тэмдэглэн өнгөрөөхтэй холбоотойгоор Монголын Бахайчуудын үндэсний оюун санааны чуулгаас мэдээлэл хийнэ.
  • Архивын ерөнхий газарт ‘Их Октябрь-Монгол, Оросын соёл, шинжлэх ухааны харилцаа’ сэдэвт архивын баримтын үзэсгэлэн болон “Монгол зөвлөлтийн соёл шинжлэх ухааны харилцаа’ баримт бичгийн эмхэтгэлийн нээлт болно.

11:30

  • Монгол ньюс’ Мэдээллийн төвд ‘Fiba 3×3 Asia Cup- 2017’ тэмцээний хэвлэлийн хурал болно.
  • Нийслэлийн хэвлэлийн төвд НХГБХГ-аас “Хөгжлийн харандаа экспо” хүүхэд, гэр бүлд зориулсан үйл ажиллагааны талаар хэвлэлийн бага хурал зохион байгуулна.

12.00

  • МҮЭ-ийн холбооноос өөрийн байранд мэдээлэл хийнэ. Цаг үеийн асуудал,  МҮЭХ-ны талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдэж буй өмч хөрөнгө, санхүүтэй холбоотой асуудлаар албан ёсоор тайлбар хийнэ.
  • Баянзүрх дүүргийн ИТХ хоёр тамгатай үйл ажиллагаа явуулж, хууль зөрчиж байгаа талаар ‘Өдрийн сонин’-ы байранд хэвлэлийн бага хурал зарлав.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж