Монгол шошготой бүхэн үнэтэй байх ёстой юу?

Хуучирсан мэдээ: 2017.10.18-нд нийтлэгдсэн

Монгол шошготой бүхэн үнэтэй байх ёстой юу?

“Да хүрээ” захын ойролцоо Шархадны зам дагуух автомашины зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд наймаачид ачааны машинаа байрлуулж, түлээ, нүүрс худалдаалж байгаагаас замын түгжрэл үүсгэх гол шалтгаан болоод байгаа.

Ингэж асуухаас аргагүйд хүрэв.  “Made in Mongolia” гэсэн хаягийг бүхнээс эрхэмлэн аль болох эх орныхоо бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэх хүсэлтэй хүн цөөнгүй бий.  Өнгө алаглан лангуу дүүргэх импортын бараа бүтээгдэхүүн дунд царай муутай  (сав баглаа боодол, бүтээгдэхүүний сонголт тааруу) ч Монгол гэсэн бүхэн  дотно санагдаж,  хамгийн түрүүн  нүд бэлчээн гар сунгах нь бий.

Гэвч… Монгол брэнд хэтэрхий өндөр өртгөөр бүтэж байна. Хүн амынх нь гуравны нэг нь ядуу гэсэн статистик гарсан хэр нь ядруухан ард түмэндээ зориулсан монгол бүтээгдэхүүний үнэ хэтийдсэн гэмээр үнэтэй байгааг хэрхэн ойлгох вэ. Хүн ам цөөн, хэрэглээ хязгаарлагдмал учраас үнэ өснө гэж та хэлэх гэж байна уу. Мэдээж зах зээлийн зарчмаар бол тийм. Зарчмаас гажуудсан өндөр үнэ ханшийг  багахан цалинтай зон олондоо зориулж гаргаж буй үйлдвэрлэгчид үнэхээр тэнгэрлэг хүмүүс.

Одоогоос дөрвөн жилийн өмнө Монгол Улсын засгийн газраас зохион байгуулсан эдийн засгийн чуулганы сэдэв “Монгол брэнд” байсан. Тэр үед яригдаж байсан үндэсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний өртгийг бууруулж, зах зээлийг тэлэх зорилго өнөө хэр урагш ахисангүй. Монгол Улс  үйлдвэрлэгч гэхээсээ хэрэглэгч улс байсан хэвээр.  Үндэсний тодотголтой үйлдвэрүүд ньтолгой гэдгэр, харц дээгүүр ч орлого хомсхон янзаараа.  Иргэд нь муу хэлэн байж хятад руу хамаг мөнгөө урсгасан хэвээрээ.

Түүхий эд, тээвэрлэлт,  хөлс хөдөлмөр шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг больё гэхнээ үйлчилгээний салбараа өөд татаж, дэлхийн энд хүргэхгүйгээр бид урагш алхахгүй нь ээ. Хол ойрыг зорин нисэхдээ хамгаас дотночлон сонгодог үндэсний ганц авиакомпанийн  хөлс л гэхэд дэлхий дээрх өртөг өндөртэй үйлчилгээнд тооцогдоод удаж байна. Ижил төстэй нисэх багийнхнаас  үнэ ханшаараа л ялгаръя гэсэн мэт сэтгэгдэл хааяа төрдгийг нуух юун.

Монголчууд олноороо зорчдог БНСУ руу МИАТ, Кореан эйр гэсэн хоёрхон компанийг сонгон нисэх боломж бий. Энэ жилээс Бусан Улаанбаатар чиглэлийн нислэг нэмэгдсэн ч дээрх хоёртой өрсөлдөхүйц хэмжээнд хараахан хүрээгүй. Бусаны нислэг хямд ч хил гаалийн шалгалт Инчеоныхоос илүү чанга байдгаас хүмүүс голчлон МИАТ, Кореан эйр хоёрыг л сонгож байна. Тиймээс өрсөлдөгч хоёр хамтрагч болчихоод ядарсан монголчуудын халаасыг сэгсэрсээр байна.

Улаанбаатар-Сөүлээс илүүгүй зайд бусад улс орны авиакомпаниуд хамаагүй бага өртгөөр зорчдог. Ялангуяа урд хөршийн онгоцны үйлчилгээний хөлс хамаагүй байдаг нь ямар учиртай вэ. Ялгаагүй л өртөг өндөртэй шатахуун ашигладаг хэр нь бага өртгөөр аялж зугаалж болоод байхад монголчууд хамгийн бага хөлсөөр хөдөлмөрлөдөг хэр нь хамгийн өртөг өндөртэй үйлчилгээ хүртдэг нь  хувь заяаны хоржоон гэж л битгий хэлээсэй.  

Монголчуудын хөлс хүчээр бүтсэн бүхэн үнэтэй байдгийн  бас нэгэн жишээ бол хүнсний ногоо. Хажуу дэргэд ургуулсан монгол төмс хаа холоос тээж авчирсан хятад төмснөөс 30-40 хувь, зарим улиралд нуга дарсан үнээр зарагдаж байгааг яаж ч хичээгээд ойлгоход бэрх. Хүлэмжинд тарьсан нарийн ногооны үнийг импортын бүтээгдэхүүнтэй харьцуулах ч хэрэггүй. Үндэсний дээл, хувцас, малгай,  цамц, гутал гээд онцлох бүтээгдэхүүнийг Монголоос өөр хаана ч үйлдвэрлэхгүй нь тодорхой учраас тэнгэрт хадсан үнээр хүч түрэн борлуулдаг нь нууц биш. Гэрийн эзэгтэй болгон дээл урладаг цаг аль хэдийнэ ард үлдэж, товч шилбэ хаддаг нь ч ховордсоноос үндэсний хувцасны үйлдвэрлэл эрхлэгчид үнэ ханшаа улирлаас улиралд өсгөсөөр байна.

Үнэтэй брэнд ноолуур, нэхийгээ байг гэхэд хүн амаа эрүүл байлгах хүнс хоолоо дотооддоо үйлдвэрлээд хар хоргүй зоог гүнцэгтээ хэрэглэж заншихсан. Ингэхийн тулд үнээр биш чанараар өрсөлддөг болъё.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж