Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилов

Хуучирсан мэдээ: 2017.10.18-нд нийтлэгдсэн

Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилов

Хадгаламжийн хүүгээс татвар авах тухай хуулийн төслийг Төрийн ордонд хэлэлцэж байна. Энэ тухай иргэд бас дор бүрнээ хэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилох хүсэлтийг хэлэлцээд гишүүдийн 89.9 хувийн саналаар дэмжин баталлаа. Санал хураалтад 69 гишүүн оролцсоноос 62 нь дэмжив. 

Санал хураахын өмнө гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Бэлтгэгдсэн хүн Сангийн сайдаар очиж байгаад баярлаж байна. ОУВС-д хэлэлцээрт орох, өр тэглэх гээд энэ бүхэнд оролцож явсан.Бололцоогоо маш сайн ашиглаарай. Сангийн яамтай холбоотой асуудал таны толгойд багтаж байгаа. Төсвийн тухай хуулиа өөрчлөхгүй, хуулийн хүрээнд шийдээд явна гэлээ. Түүндээ баттай зогсоорой.

Экспорт өсөхгүй байна. Нүүрснээс орж ирж байгаа 2 тэрбум ам.долларыг эс тооцвол бусад салбар хэвэндээ байна. Эдийн засагт цогц арга хэмжээ авах цаг болсон.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан:  Төсвийн орлого 900 тэрбумаар давж байгаа бол алдагдалдаа шингээчихмээр юм.  Гэтэл төсвийн алдагдлаа өмнөхөөсөө 1 хувь хүрэхгүй хувиар багасгаж оруулж ирлээ. Төсвийн алдагдлаа бууруулбал зээлжих зэрэглэлээ сайжруулах боломжтой учраас 2017 оны төсвийн тодотголоо эргэж харах.

“Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлыг богино хугацаанд шийдэх. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн урт хугацааны менежментийн гэрээний  үр өгөөж ямар байна гээд  Дархан-Уул аймгаас сонгогдсон гишүүд Засгийн газарт хүсэлт тавьсан. Өнөөдрийг хүртэл хариу алга. Анхааралдаа аваад хариу өгөөрэй.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Амжилт хүсье. Монголын зовлон Оюутолгойгоос эхэлсэн. Энэнд Ч.Хүрэлбаатар оролцсон нь үнэн. Өөрөө ч хэллээ.

Яагаад дөрвөн оролцогч гарын үсэг зурсан юм бэ. Оффшортой холбоотой хоёр Нидерланд компани байгаа. Энэ ямар учиртай юм бэ.

Оюутолгойн орлогыг Монголын арилжааны банкаар дамжуулъя гэхэд хүчингүй болгосон нь ямар учиртай вэ.

Төсвийн тодотгол яригдаж байхад өөрөө ажилласан байна. Буцаагаад хуучнаар нь оруулж ирэхээр хүчилж байна. Хөрөнгө оруулалтын ашиггүй зардлаа хасаад төлөхөд 50-60 тэрбумыг багш нарт олгох боломжтой. Ийм өөрчлөлт хийх үү.

2018 оны төсвийг тодотгол хийхгүйгээр оруулж ирэх боломж танд гарах уу?.

Сангийн сайдад нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Оюутолгойн гэрээг байгуулах үед би Засгийн газрын гишүүн байгаагүй юм. Гэрээнд С.Баярцогт, Л.Гансүх, Д.Зоригт нар гарын үсэг зурж оруулж ирсэн. Би М.Энхболд даргыг Ерөнхий сайд байхад Оюутолгойн гэрээг боловсруулж байсан. Би өөрийнхөө гэрээг ямрыг мэдэх учраас тэр гэрээг батлахад би оролцоогүй.

Оюутолгойн орлогыг Монголын арилжааны банкаар дамжуулна гэхэд ОУВС Монгол Улсад хөтөлбөр хэрэгжүүлэхээ хойшлуулсан. УИХ-ын энэхүү тогтоол хэрэгжсэн тохиолдолд Монгол руу орох хөрөнгө оруулалт саарна гэсэн.

Монгол Улс тухайн үедээ хандив цуглуулж 600 ам.долларыг төлөх тухай ярьж байсан.

Бүлгээр асуудал хэлэлцэх үед гишүүд “Төсвийн байнгын хороо засаад өгөөч” гэсэн. Олонхийн саналаараа хийе гэсэн.  Гэхдээ эрсдэл авах юм байна, тэрийг нь авъя. Цаана нь Монгол Улсын эрх ашиг байсан, хүзүүн дээр тавигдсан байсан зээл байсан. Ханш алдахад ойрхон байсан. Хүрэлбаатарыг муулна уу асуудал биш байсан. Нэлээн балбуулах байхдаа гээд хийсэн. Бодсоноор юм болсон.

Төсвийн тодотголыг үзсэн, засах юм маш их бий. Засаж залруулах маягаар ажилласан. Хүүхдийн мөнгөө олгоё, орон нутагт үүссэн өрөө шийдье. Төсөвт байгууллагад үүссэн өрийг шийдье гээд зассан.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж