Увсынхан Засаг даргаа эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2011.01.24-нд нийтлэгдсэн

Увсынхан Засаг даргаа эсэргүүцэв

Увс аймгийн Ардчилсан намын дарга Цэндсүрэн, АН-ын ҮЗХ-ны гишүүн  Н.Тэгшбаяр, Н.Бум-Эрдэнэ нарын хүмүүс өнөөдөр сэтгүүлчдэд хандлаа. Тэд  аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, ИТХ-ын дарга Д.Батсайхан төсвийн мөнгө шамшигдуулан, ашиг сонирхлын зөрчилд идэгдэж байгаа тухай мэдээлэл өгсөн юм. Хууль зөрчиж, улсын мөнгө шамшигдуулсан  тухай хангалттай нотлох баримт бий гэнэ.  Тухайлбал, сүүлийн жилүүдэд Увс аймгийн төрийн байгууллагуудад хийсэн аудитын шалгалтаар 4.4 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн, Засаг дарга Э.Цасчихэр 2007 онд  Нарийний гүүр барих нэрийдлээр 514 сая төгрөг, Тээлийн гүүр барина гэж 196 сая төгрөг урьдчилж авсан ч гүүрийг бариагүй, таван давхар байшингийн мөнгөөр дөрвөн давхар байшин барьсан, төсвийн ажилчдын цалинг барьцаалан зээлж авч Атрын аяныг дампууруулсан гэх мэт тэднийг огцруулах хангалттай баримт цуглуулсан аж. Тиймээс Увс аймгийн Ардчилсан намын зүгээс тус аймгийн Засаг дарга Э.Цасчихэрт хариуцлага тооцох, ИТХ-ын дарга Д.Батсайханыг огцруулахыг Ерөнхий сайд С.Батболд, Авлигатай тэмцэх газар, холбогдох хууль хяналтын байгууллагаас шаардаж буйгаа илэрхийлсэн юм.
 

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж