Д.Оюунхорол: АН МАН-ыг муухай харагдуулж байна

Хуучирсан мэдээ: 2017.10.18-нд нийтлэгдсэн

Д.Оюунхорол: АН МАН-ыг муухай харагдуулж байна

Өргөн хэрэглээний бүтээгдэхүүнийг цаг хэмнэн түргэн, шуурхай тээвэрлэж, хүн амыг шинэ хүнсээр хангах боломжтой болох гэнэ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар сайдад нэр дэвшигчдийг үүрэгт ажилд нь томилох асуудлыг хэлэлцэж байна. Чуулганы хуралдааны үеэр МАН-ын залуу гишүүдийн нэг Т.Аюурсайхан Монгол улсын шадар сайдаар томилогдсон Ө.Энхтүвшинг “зөв зөнө” хэмээн шүүмжилсэн. Харин түүний хэлсэн үгний хариуд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Манай намын шартай залуучууд үгээ татах хэрэгтэйг сануулсан юм. 

Д.Оюунхорол: Би АН-ын гишүүдийн хэлж ярихыг сонсоод ичиж сууна. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг 100% дэмжиж хамтран ажиллан гэж ярьж байсан сөрөг хүчин өнөөдөр хэлсэн үгнээсээ буцаж байна. Өвөл хаяанд ирсэн Засгийн газрын хариуцсан ажил задгайрсан энэ үед Шинэ Засгийн газрыг яаралтай байгуулах шаардлагатай байхад улс төр хийгээд сууж байгааг арчаагүй үзэгдэл гэж бодож байна. МАН муухай харагдаж байвал АН-д ашигтай гэсэн дүрмээр тоглож увайгүй үйлдэл гаргаж байна.

МАН-ын үнэт зүйл бол боловсон хүчин, эв нэгдэлтэй байдал, төрийн ажлын дадлага туршлага юм. Засгийн газар муу ажилласан гэдэг шалтгаанаар унаагүй. Бидэнд ойлголцохгүй зүйлс гарсан. Бид асуудлаа дотроо ярилцах ёстой байсан. Өнөөдөр АН-ынхан асуудлаа та нар дотроо ярихгүй яасан юм бэ? гэж тавлаж байна. МАН-ын 65 гишүүн дор бүрнээ нэгийг бодож хоёрыг тунгаах цаг болсон. 2020 онд МАН ялах уу, үгүй юу гэдгийг засгийн газрын үйл ажиллагаа шийднэ.  Өнөөдөр Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж та хоёр яах гэж сайд болох гэж орж ирсийн гэдэг зүйлийг яриад байна. Энэ хүмүүс бол Монгол улсын парламентын өв тээгчид бид энэ хүмүүсээс суралцах ёстой. Манай намын шартай залуучууд үгээ татах хэрэгтэй байна. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж