Монголыг илэрхийлэх түлхүүр үгийн эрэлд

Хуучирсан мэдээ: 2017.10.18-нд нийтлэгдсэн

Монголыг илэрхийлэх түлхүүр үгийн эрэлд

АТГ-ынхан мэдүүлэг авна гэдгээ хэлэлгүйгээр “ажил хэргээр уулзана” гэж өрөөнд нь орж ирээд хууль бусаар мэдүүлэг авах гэлээ хэмээн дуулиан дэгдээсэн Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьян 14.00 цагт мэдээлэл хийхээр болоод байна.

Монголын Үндэсний брэндийн зөвлөл өнөөдөр /2017.10.18/ хуралдлаа. Өнөөдрийн хуралдаанд тус зөвлөлийн ажлын албаны зөвлөлдөх гишүүд оролцож, Монгол Улсыг илэрхийлэх түлхүүр үгнүүдэд дүн шинжилгээ хийжээ.  

Монголын үндэсний брэндийн зөвлөл нь Монгол Улсыг олон улсад төлөөлөх “брэнд”-ийг тодруулахаар ажиллаж байгаа юм. Үндэсний брэндийн зөвлөл 2017 оны тавдугаар сард байгуулагджээ.

Монголын Үндэсний брэндийн зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Батгэрэл 

Монголын Үндэсний брэндийн зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Батгэрэл  үйл ажиллагааныхаа талаар “Эхний ээлжинд бидний давуу тал, сул тал юу вэ, гадны  улс орнууд, хүмүүс биднийг хэрхэн хардаг вэ гэдгийг мэдэхийн тулд судалгаа хэрэгтэй. Энэ судалгааг яг одоо явуулж байгаа. ОХУ, АНУ, БНХАУ, БНСУ, Их Британи зэрэг зургаан улсад Монголыг илэрхийлэх үгний судалгаа явуулсан. “Морь унах”, “нүүдэлчин” гэх мэт 200 гаруй үг эхлээд гарч ирсэн.  Одоогоор 20 үгийг бид шигшиж үлдээгээд байна. Үүнээс зөвхөн нэгийг нь гаргаж ирж, энэ сарын сүүлээр “Brand Identity” буюу Монголыг илэрхийлэх түлхүүр үгийг тодруулна.  Үүнийгээ брэндийн чиглэлээр мэргэшсэн дэлхийн 6000 гаруй мэргэжилтнээр хянуулна. Дараа нь Ерөнхий сайдад танилцуулах гэх мэтээр ажил үргэлжилнэ. Арванхоёрдугаар сард “Visual Identity” буюу “Язгуур дүр төрх”-өө тодруулах төлөвлөгөөтэй” гэв.

Тус зөвлөлийн судалгааны ажил энэ жилдээ багтаж дуусах бөгөөд үүний дараа Монгол улсыг олон улсад төлөөлөх брэндтэй болсон гэдгийг олон улсад зарлах юм байна. Дунджаар хоёр жилийн дараа Монгол Улсыг мэддэг, эерэг ойлголттой жуулчдын тоо нэмэгдэнэ гэж зөвлөлийн багийнхан үзэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж