Хоёрдугаар ээлжийнхэн Афганистаныг зорино

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Хоёрдугаар ээлжийнхэн Афганистаныг зорино

Маргааш өдрийн морин цаг буюу 11.40 цагаас Афганистаныг зорих хоёрдугаар ээлжийн цэргийн багийнхан жанжин тугандаа хүндэтгэл үзүүлнэ. Нэгдүгээр ээлжийн цэргийн багийнхан өнгөрсөн оны есдүгээр сард тус улсыг зорьсон бөгөөд хоёрдугаар ээлжинйхэн тун удахгүй эх орноосоо мордох юм. Нэгдүгээр ээлжинд  130  цэргийн үүрэг гүйцэтгэгч, 23 сургалтын хөдөлгөөнт багийнхан Афганистанд энхийг сахиулж байгаа юм. Энэ удаа мөн төдий тооны хүмүүс үүрэг гүйцэтгэхээр болжээ. Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолд Батлан хамгаалахын  дэд сайд С.Баасанхүү, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав нар оролцоно.
Д.Цэц
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж