Н.Энхболдыг томилуулах тухай саналыг хэлэлцэж байна | News.MN

Н.Энхболдыг томилуулах тухай саналыг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2017.10.18-нд нийтлэгдсэн

Н.Энхболдыг томилуулах тухай саналыг хэлэлцэж байна

Монгол, Японы найрамдлын “MJ” нийгэмлэгийн нэрэмжит өсвөрийн жүдо бөхийн тэмцээн боллоо.

Батлан хамгаалахын сайдаар УИХ-ын гишүүн Н.Энхболдыг томилуулах тухай саналыг хэлэлцээд гишүүдийн 61.4 хувийн саналаар дэмжин баталлаа. Санал хураалтад 69 гишүүн оролцсоноос 58 нь дэмжиж, 11 нь эсэргүүцэв.

Томилгоог хийхийн өмнө УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Цэргийн албыг хоёр жилийн хугацаатай болгож болохгүй юу. Зэвсэгт хүчний гадаад бодлого дээр ямар байр суурьтай байна вэ” гэлээ.

Сайдад нэр дэвшсэн, УИХ-ын гишүүн Н.Энхболд: Цэргийн алба бол төрийн алба дотор онцгой алба. Цэргийн албыг нэг жилийн хугацаатай болгосон нь эдийн засаг санхүүгийн нөхцөлтэй уялдуулж авсан арга хэмжээ гэж боддог. Би сайдаар томилогдоогүй байна. Миний хувийн бодол цэргийн албыг 2 жил болгоход болохгүй зүйлгүй. Бидэнд ийм шаардлага бий. Санаачлаад ярихад болохгүй юм байхгүй.

Батлан хамгаалахын үйл ажиллагааны 60-70 хувь  гадаад орнууд, НҮБ-тай хамтарч явуулж байгаа үйл ажиллагаанаас хамаарч байгаа. Үр дүн өгч байгаа учраас зөв зохистой хөгжүүлэх тал дээр анхаарч ажиллана.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Энхийн цагт хүн үрэгдэж болохгүй шүү.  Зэвсэгт хүчний жанжин штаб хоёр толгой шиг могой шиг хэцүү байгаа. Нэг нь Ерөнхийлөгчид, нөгөө нь Батлан хамгаалахын сайдад харьяалагддаг. Шинэ Ерөнхийлөгчтэй тулж ажиллаарай. Ямар нам нь хамаагүй, ямар хүн нь хамаагүй.  Хоёр жилийн цэрэг гэдэг зөв шүү.

Г.ДАРЬ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-18 66.181.182.195

Ардын хүүхдүүдийг 2 жил дэглэх нь дээ,өөрийнхөө хүүхдийг гадаадад 2 жил гадаадад

Avatar

Зочин 2017-10-18 182.160.2.168

Рио- гийн даалгаврыг сайн биелүүлж байгаа Багабанди нарын бүтээл юм биз дээ. Ж. Эрдэнэбатыг Сангийн сайд болохоос нэг хоёр жилийн өмнөөс манай төр засагтай холбоотой бүх асуудал РИО- д Багабанди нарын бичиж өгсөн сценариар явдаг болсон. Тэр үеэс эхлээд бүх засгийн газар нэг л зорилтыг биелүүлж байгаа. Энэ бол бол Рио- г тайван байлгаж, Рио- д цаг хожиж өгөх л асуудал байгаа. Үүннээс хойш байгуулагдсан ямар ч засгийн газрын өмнө ийм л зорилт тавигдаж байгаа. М. Энхболдыг ерөнхийлөгчийн сонгуульд ялахгүй нь тодорхой болмогц РИО- гийнхон Баттулгыг дэмжээд ерөнхийлөгч болгосон биз дээ. Энэ утгаараа Баттулга ч РИО -д ажиллаж эхэлсэн. Засгийн газарт орсон сайд хэн байх, ажил хийж чадах эсэх нь РИОД- д огт хамаагүй. Гол яамдуудыг тэд нар хяналтандаа авч чадаж байгаха. Худлаа гэвэл 10 ангийн боловсролгүй Сумъабазар уул, уурхайн сайд болж байгааг хар л даа. Худлаа гэвэл Хүрэлбаатар Сангийн сайд болсон биз дээ. Ө. Энхтүвшин бол Зэнээ агсны орыг гишгэж АЛБАН ЁСНЫ МАНГУУ- гийн үүргийг гүйцэтгэнэ. Занданшатар, Цогтбаатар нар чинь бүгд Багабандийн буюу РИО- д өртөй хүмүүс.

Avatar

цэрэг 2017-10-18 66.181.160.29

ЦЭЛ ЗАЛУУ НАСНЫХАА ГАЛ ДӨЛӨӨР БАДАРЧ СЭТГЭЛ ЗҮРХ ХОЁРТОО ШАТАЖ ЯВАХ үед нь казармд 2 жилээр цоожилж яах гэсэн 2 малвээ

Avatar

Зочин 2017-10-18 202.21.106.169

энэ баасанхүү гэсэн дультраа оймсны хүүхэд юу ярьж байгаагаа мэддэг юм болов у

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж