Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч 2017 оныг “Дасгалжуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан хийж буй олон ажлын нэг чухал нь өнөөдөр биеллээ оллоо.
Тодруулбал Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн, Биеийн Тамирын Сургуульд бакалаврын зэрэг олгох “Хөлбөмбөгийн дасгалжуулагчийн анги” нээлтээ хийлээ. Хөлбөмбөгийн дасгалжуулагчийн ангид суралцаж буй 20 оюутны сургалтын төлбөрийн 50 хувийг Монгол, Хятадын Хөлбөмбөгийн Холбооны байгуулсан санамж бичгийн хүрээнд хөнгөлж байгаа. Мөн оюутнуудын анги танхимыг МХБХ хөлбөмбөгийн орчин бүрдүүлэн, тохижуулаад байна.
МХБХ-оос оюутнуудынхаа сургалтын чанарт анхаарч гурван талт гэрээ байгуулан, чадварлаг боловсон хүчин болох тал дээр ажиллаж байна. Хөлбөмбөгийн дасгалжуулагчийн ангийн нээлтэд МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, ЕНБД Ө.Шижир болон МУБИС-ийн БТС-ийн захирал Г.Энхсайхан, МУБИС-ийн Сургалт, МУБИС-ийн БТС-ийн Хөтөлбөрийн албаны дарга Д.Энэбиш нар оролцлоо. Дасгалжуулагчийн бие даасан анхны ангийн оюутнууд, багш сурган хүмүүжүүлэгч нарт амжилт хүсье.
Эх сурвалж: МХБХ