Рио Тинтогийн экс удирдлагуудыг шүүхэд татжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.18-нд нийтлэгдсэн

Рио Тинтогийн экс удирдлагуудыг шүүхэд татжээ

Авлигатай тэмцэх газраас мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан байж болзошгүй хэрэгт Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнжамъяанг сэжиглэн эрүүгийн хэрэг үүсгээд байгаа.

Рио Тинто групп 2011 онд Мозамбикийн нүүрсний ордыг 3.7 тэрбум ам.доллараар худалдаж авсан ч хэдэн жилийн дараа 50 сая ам.доллараар зарсан аж.

АНУ-ын Үнэт цаасны арилжааны комисс Рио Тинто группын гүйцэтгэх захирал асан Том Албаниз, санхүүгийн гүйцэтгэх захирал Гаи Эллиот нарыг Мозамбикийн нүүрсний ордыг худалдан авах гэрээ байгуулсныхаа дараа анх тооцоолсон шиг чанартай нүүрс тогтоосон хэмжээгээр олборлож чадахгүй гэдгийг мэдсэн ч Удирдах зөвлөл, аудит болон хөрөнгө оруулагчдыг хуурч мэхлэх замаар гэрээний үнийг зохиомлоор өсгөн, хөрөнгө оруулагчдаас 5.5 тэрбум ам.доллар татсан гэж буруутгажээ.

Рио Тинто групп үүнийг үгүйсгэсэн байна.  Их Британийн хуулийн байгууллагаас тус группыг Африкийн нүүрсний ордын гэрээтэй холбоотой санхүүгийн тайланг үнэн зөвөөр мэдүүлэх хуулийг зөрчсөн гэж 27 сая фунт стирлингийн торгууль ноогдуулаад байгаа гэнэ.

Хууль зөрчсөн хэрэгт холбогдоод буй Рио Тинто группын Санхүүгийн гүйцэтгэх захирал асан Гаи Эллиотыг газрын тосны үндэстэн дамнасан Shell компанийн орон тооны бус захирлын албан тушаалаас нь огцруулсан байна.  

2007-2013 Их Британи-Австралийн хамтарсан уул уурхайн аварга Рио Тинто группын өмнөх удирдлагуудыг компанийн хууль, тайлан тооцооны стандартыг зөрчиж, хөрөнгө оруулагчид, аудитор болон удирдах зөвлөлөө хуурч мэхэлсэн гэдэг үндэслэлээр АНУ-ын шүүхэд өгчээ.

Рио Тинто группын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Том Албаниз өөрийнх нь эсрэг мэдүүлгүүд худал гэж мэдэгдсэн байна.

Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж