16 иргэн орон сууцныхаа түлхүүрийг гардан авлаа | News.MN

16 иргэн орон сууцныхаа түлхүүрийг гардан авлаа

Хуучирсан мэдээ: 2017.10.18-нд нийтлэгдсэн

16 иргэн орон сууцныхаа түлхүүрийг гардан авлаа

Боксчин Виталий Кличкогийн ”УДАР” нам Украины парламентад суудалтай болж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачлан хэрэгжүүлж буй “Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гийн үйл ажиллагаа идэвхтэй үргэлжилж байна. Энэхүү сан нь Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрийг санхүүжүүлж, гэр хорооллын бүсийн иргэдээ орон сууцжуулах замаар барилга, банк санхүүгийн салбараа бодитоор дэмжих үр дүнтэй ажил болж чадаж байгаа юм.

‘Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гаас сүүлд 2017 оны 9 сарын 29-нд дөрвөн иргэн сангийн шаардлагыг хангаж орон сууцны түлхүүрээ гардан авч байсан бол өнөөдөр Сонгинохайрхан дүүргээс 7 иргэн, Сүхбаатар дүүргээс 4 иргэн, Чингэлтэй дүүргээс 2 иргэн, Баянзүрх дүүргээс 2 иргэн, Баянгол дүүргээс 1 иргэн тус тус урьдчилгаа төлбөрийн санхүүжилт авах шаардлага хангаж, нийт 16 иргэн орон сууцныхаа түлхүүрээ хотын даргаас гардан авлаа.

СХД-ийн иргэн С.Цэрмаа “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын удирдлагын багт ийм сайхан ажил санаачлан хийж байгаад талархаж байна. Гэр хорооллыг орон сууцжуулах хамгийн нүдээ олсон ажил болсон байна. Та бүхний цаашдын ажил, амьдралд амжилт хүсье” хэмээв.

“Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газраас зохион байгуулж байгаа энэ ажил бол үр дүнтэй сайн ажил болж байна. Залуу гэр бүл өөрийн гэсэн орон байртай болно гэдэг амьдралын маш том баталгаа. Маш их баяртай байна. Нийслэлийн Засаг дарга С.Батболд болон нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын хамт олонд талархсанаа илэрхийлмээр байна” хэмээн СХД-ийн иргэн Ж.Батсайхан ярилаа.

Нийслэлийн удирдлагын зүгээс агаарын бохирдолтой тэмцэх олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэхүү сан бөгөөд үүгээр дамжуулан зах зээл дээр борлуулагдаагүй 15,000 орон сууцыг эргэлтэд оруулах, иргэдээ хамгийн таатай нөхцөлөөр орон сууцанд хамруулахыг зорин ажиллаж байгаагаа хотын дарга хэлээд, Энэхүү сангийн үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллаж байгаа арилжааны банкнуудад мөн талархаж байгаагаа илэрхийллээ.

Гэр хорооллын хөгжүүлэх сангийн үйл ажиллагаагаа цаашид тогтмол үргэлжлэх бөгөөд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар хүлээн авч байгаа юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Tatvaraar utaatai temts 2017-10-18 108.218.234.108

Utaatai temtseh geed bgan bol ulsad ashgtaigaar shuud l hotiin orshin suugchiin tatvar avah heregtei. Tatvaraa tulj chadahgui humuus ni huduu ruugee butsaad nuug. Tegvel ger horoololiin 80% lav alga bolno. Ingej oron suutsjuulj bna gj hudlaa humuusiig buun urund avaachij hiigeed, uneheer tusalj bgaamuu medehgui. Oligtoi tsalin orlogogui humuus chini yaj ter undur huutei banknii zeeliig chini tuluud yavahiin, jiliin 8% biluu. Hunii amidrald yu ch tohioldoj bno. 70-80% ni tulj chadahguigees bolood bairaa huraalgah bh daa.

Avatar

zochin 2017-10-18 106.130.218.252

ger horoololoo bas nemehgui baih hatuu zarchim barimtalaa tegj baij bgag ni oruulj duusgahgui bol teleed baival yamar ur dun bgan be…

Avatar

Зочин 2017-10-18 188.166.57.84

Хашаагаа хурдхан байраар солиод дулаахан байранд суух юмсан.гарч бие засахгүй гал түлж утаа гаргахгүй хананаасаа ус аваад амьдрах юмсан

Avatar

зочин 2017-10-18 183.81.171.3

Ёстой зөв арга хэмжээ авч явуулж байна даа. Бодлогын шинж чанартай ажил ёстой болж чадаж байна.

Avatar

Зочин 2017-10-18 188.166.57.84

Болж байна шдээ Энгээд ард иргэдээ дэмжээд байвалч сайхан л байна.

Avatar

Зочин 2017-10-18 183.81.171.3

Zuv arga hemjee boljee. Saihan arga hemjee.

Avatar

Зочин 2017-10-18

энэнд яаж бүртгүүлэх вэ хашаагаа байрны урдчилгаа бологчихмоор л байна шүү

Avatar

Зочин 2017-10-18 188.213.171.174

Энэ Улаанбаатарын утааг багсгах хамгын ойрхон арга нь л энэ юм даа Ёстой сайхан ажил болсон. Олон айлыг баярлуулаарай

Avatar

зочин 2017-10-18 66.181.177.241

Байранд оруулах нэрээр ,80 саяын хашаа байшинг нь 30 саяд аваад – 50-60 саяын банкны өрд оруулж бна гэж ойлгож бна

Avatar

Зочин 2017-10-18 183.81.171.3

80 сая төгрөгийн хашаа, байшинтай хүмүүс 30 сая төгрөгөөр зарахгүй л дээ. Аргаа барсан, орлого багатай, хашаа нь байрлал муутай, орон сууцны зээлийн урьдчилгаа төлөх боломжгүй хүмүүс л хамрагдаж байгаа байх. Ихэнх нь тэгээд хашаандаа нэг муу амбаар, гэртэй л хүмүүс байгаа биз дээ.

Avatar

зайлаа 2017-10-18 139.59.3.153

с** минь юм болгоныг битгий харлуулж бай.Би гэхэд л хашаа байшинга солиод байранд ормоор л байна.

Avatar

Зочин 2017-10-18

энэнд яаж хамрагдах юм болоо? хурдхан газраа байрны урдчилгаанд өгөөд байранд орон юмсан.

Avatar

Зочин 2017-10-18 139.59.3.153

Ёстой зөв ажил болсон шүү улам олон айлыг дэмжээд өгөөрөй

Avatar

Зочин 2017-10-18

Ашгүй дээ эхнээсээ энгээд байрандаа ороод эхэлцэн юм бол одоо ард ардаасаа байржаад л байх нь дээ
Улам олон айл өрхийг орон сууцжуулаарай Батболд даргаа

Avatar

Зочин 2017-10-18 89.36.222.183

16 яндан утаа гаргаахаа больж байна гэсэн үг биздээ.Гэр хорооллын бүх айлыг орон сууцанд оруулаарай амжилт.

Avatar

Зочин 2017-10-18 158.69.92.137

Сайхан ажил болсон гэр хорооллыг устгаж байранд оруулахгүй л бол энэ утаа ажилахгүй шүү дээ зөв ажил болсон

Avatar

Зочин 2017-10-18 162.243.150.156

сайхан мэдээ байна.олон айлыг байртай болгоорой.Батболд чинь харин муу хэлүүлээл ажлаа чимэээгүйхэн сайн хийгээл яваад байган байнада.

Avatar

Зочин 2017-10-18 158.69.92.137

Нийслэл нэг жилийн хугацаанд маш олон бүтээн байгуулалт хийлээ үнэхээр баяртай байна.

Avatar

Зочин 2017-10-18 158.69.92.137

Хотод ганц ажил хийж байгаана хотын дарга. УИХ засгийн газрын гишүүд юу хийж байна. Амаараа худлаа бүлт бүлт том юм ярьж хуулийн өөрчлөлт гэж байхаар хотын дарга шиг нүдэнд харагдахаар ганц ч болтугай ажил хиймээр байндаа эрхэм гишүүдээ.

Avatar

Зочин 2017-10-18 124.158.90.51

Утаатай тэмцэх хамгийн зөв тэмцэл нь иргэдийг орон сууцжуулах юм.тэрнээс зуух тараагаад утаа буурахгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж