Монгол улсын хууль тогтоомж, сумын Засаг даргаас аймгийн Засаг даргатай байгуулсан батламжаар хүлээсэн үүргийн биелэлт, Засаг даргатай байгуулсан бүтэгдэхүүн нийлүүлэлт санхүүжилтийн гэрээний 2010 оны биелэлт, аймгийн Засаг даргын захирамжийн биелэлтэнд үнэлгээ хийж, заавар зөвлөмж өгөх зорилгоор ажлын хэсэг бүх сумдад энэ сарын 12-18-ны өдрийн хооронд ажиллалаа. Мөн аймгийн санхүү төрийн сангийн хэлтэс Улсын төсвийн болон орон нутгийн төсөвтэй харилцагч байгууллагуудын санхүүжилтийг тавьж олгох ажлыг шуурхай зохион байгууллаа.
Б.Мөнхзаяа