Н.Цэрэнбатыг БОАЖ-ын сайдаар томиллоо

Хуучирсан мэдээ: 2017.10.18-нд нийтлэгдсэн

Н.Цэрэнбатыг БОАЖ-ын сайдаар томиллоо

УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр өглөө 08.30 цагт хуралдах байсан ч 11.00 цагт болгон хойшлууллаа.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 88.2 хувийн саналаар Н.Цэрэнбатыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томиллоо. Санал хураалтад 68 гишүүн оролцсоноос 60 нь дэмжив.

Томилгоог хийхийн өмнө нэр дэвшигчид хандан гишүүд саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Жил бүр 10 сая жуулчин ирдэг Чингис хааны цогцолборыг Өвөрмонгол,  Казахстан зэрэг оронд хийсэн.  Ийм төслийг Монголд мөн яаралтай эхлүүлэх шаардлагатай. Дэлхийн аялал жуулчлалыг хөгжүүлдэг төсөл бол түүх байдаг.  Дэлхийг байлдан дагуулж байсан ХIII зууны түүхийг харуулсан аялал жуулчлалын төсөл хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаарай.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Хөрсний бохирдол санаа зовоосон асуудал болсон.  Хамгийн бохирдолттой хот бол Улаанбаатар.  Нийслэлийн төвдөө Гандангийн дэнж хөрсний бохирдлоор толгой цохих хэмжээнд хүрсэн. Аялал жуулчлалын тухай бишгүй ярилаа. Хил орчмын аялал жуулчлалаас бусад нь Улаанбаатарт ирдэг. Ирсэн жуулчид Гандангийн дэнжид ирдэг. Үнэр танар хөрсний бохирдол гээд юм, юм үзээд буцаж байна. Хөрсний бохирдлыг бууруулах чиглэлд анхаарч ажиллаарай.

О.Баасанхүү: Шонхор шувуугаа зарвал шууд заръя. Нэг Кувейт зам тавьсан нэртэй зам хаагаад яваад байх юм. Мазаалай байна уу үгүй юу. Ирвэс хамгаалах залуу гээд бөөн юм болсон. ирвэсээ хамгаалж байна уу.  Увсад байгаа газрын тосны олборлолтыг зогсоогоорой гэсэн юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж