Сүү, цагаан идээний ханш өсөх хандлагатай байна

Хуучирсан мэдээ: 2011.01.24-нд нийтлэгдсэн

Сүү, цагаан идээний ханш өсөх хандлагатай байна

Монголчуудын үндэсний баяр болох сар шинийн баяр дөхж буйтай холбоотойгоор хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ ханш нэмэгдэж байна. Тухайлбал, Говь-Алтай аймгийн хүнсний зах дээр гурил кг нь 760 төгрөг, хонины мах кг нь 3300 төгрөг, үхрийн мах кг нь 3500 төгрөг, ямааны мах кг нь 2300 төгрөг, элсэн чихэр кг нь 1800 төгрөг, цагаан будаа 1800 төгрөг, шингэн сүү литр нь 2200 төгрөг байна. Махны үнэ ханш харьцангуй өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад харьцангуй тогтвортой байгаа боловч сүү, цагаан идээний ханш өсөх хандлагатай байна.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж