ДОХ-ын вирус хоол хүнсээр дамжин халдварлах боломжгүй

Хуучирсан мэдээ: 2017.10.18-нд нийтлэгдсэн

ДОХ-ын вирус хоол хүнсээр дамжин халдварлах боломжгүй

Монгол түмний үеийн үед сүслэн биширч ирсэн Төрийн тахилгат Отгонтэнгэр Очирваань хайрханы ар хормойгоос нь сэмлэж эхлээд байна.

Гадны цахим сайтаар ДОХ-ын вирус бананаар дамжин халдварласан гэх хуурамч мэдээлэл цацагдаж, тус мэдээллийг Монголын зарим сайт шууд орчуулан тавьсан. Уг мэдээллийн гадаад эх сурвалжаар нь хөөн тодруулга хийсэн ба энэ нь CNN-ий албан ёсны эх сурвалжийн мэдээлэл биш. Төстэй домайн хаяг бүхий сайтаар хуурамч мэдээлэл тарсан байна.

АНУ-ын CDC /Өвчний хяналт сэргийлэлтийн төв/-ийн мэдээллээр ДОХ-ын вирус хоол хүнсээр дамжин халдварлах боломжгүй ба уг мэдээлэл нь ор үндэсгүй гэсэн залруулга хийсэн байна.

http://www.politifact.com/punditfact/statements/2017/feb/06/cnnews3com/fake-news-claims-walmart-bananas-have-hiv-virus-ar/

https://www.cdc.gov/hiv/basics/transmission.html

CDC-гийн сурвалжаар:

  1. ДОХ-ын халдвар хоол хүнсээр дамжих боломжгүй.

  2. Хоол хүнс (жимс)-энд ХДХВирус агуулагдсан байлаа ч гэсэн агаарт гарах, буцалгах болон хүний биеийн ходоодны хүчилд тэсвэргүй хэмээн дурдсан байна.

Жимсэнд шахсан байж болзошгүй ДОХ-ын вирусийн талаарх шуугиант, сенсаац уг мэдээ нь анхны тохиолдол биш бөгөөд олон жилийн өмнөөс АНУ-ын хэвлэл мэдээллээр уг сенсаац үе, үе тархдаг байна: https://www.washingtonpost.com/news/the-intersect/wp/2015/11/13/what-was-fake-on-the-internet-this-week-hiv-blood-in-bananas-and-seaworld-whales-in-plastic-bags/?utm_term=.baf48c0e0681

Тухай бүрт нь холбогдох албаны хүмүүс мэдээллийг няцаадаг.

Энэ гадаадын хуурамч мэдээг Монголын сайтууд өлгөн авч манайд орж ирж буй Хятад жимс гэх мэтээр ор үндэсгүй, сенсаац бүхий мэдээлэл тарааж байгааг анхаарна уу. Мэдээллийн баталгаатай эх сурвалжаас мэдээлэл авахыг хүсье.

Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж