Н.Цэрэнбат: Бид шидтэн биш

Хуучирсан мэдээ: 2017.10.18-нд нийтлэгдсэн

Н.Цэрэнбат: Бид шидтэн биш

Монгол түмний үеийн үед сүслэн биширч ирсэн Төрийн тахилгат Отгонтэнгэр Очирваань хайрханы ар хормойгоос нь сэмлэж эхлээд байна.

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж, Н.Цэрэнбатыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилуулах тухай хүсэлтийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүд сайдад нэр дэвшигчээс агаар, хөрсний бохирдлыг бууруулахад хэрхэн ажиллах талаар тайлбар хүслээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат:

Агаарын бохирдлыг бууруулахад гурван асуудлыг шийдэх ёстой. Нэгдүгээрт, орон сууцжуулах. Хоёрт, газ хэрэглэх. Гуравт, цахилгаанаар дулааныг зохицуулах. Агаарын бохирдлыг бууруулахын тулд Засгийн газар гэр хорооллын цахилгааныг хөнгөлөх тогоол гаргаад өвлийн нэг улирлыг давсан байдаг. Нийт 114 мянга гаруй хэрэглэгч хөнгөлөлтөд хамрагдсан. Агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөр цаашдаа үргэлжилнэ. Түүхий нүүрсний хэрэглээг багасгахад хугацаа хэрэгтэй. Бид шидтэн биш, бүгдийг нь орон сууцанд оруулж чадахгүй учраас үе шаттай ажлаа хийнэ.Хөрсний бохирдлын тухайд нийслэлийг анх 400 мянган хүнд зориулж төлөвлөж байсан.  Нийслэлийн хүн ам өнөөдөр 1.2 саяд хүрсэн. Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтраад ариун цэврийн байгууламж барихаар ажиллаж байгаа юм билээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Би ах нартаа бялдагнаад яваад байсан бол Шадар сайд, Эрүүл мэндийн сайд болох байлаа. Н.Цэрэнбат аа, чи ойлгож байна л гэж хэлэх. Сайд хийх амар биш шүү. Шийдэх олон асуудал байна. Утааг яах вэ. Цагаан тоосны зовлонгоос бид хэзээ салах юм бэ. “Эрдэнэт”-ийн хулгай дээрмийг зогсоогоод цагаан тоосыг зогсоох боломжтой. Модны хулгайг зогсоогоод өгөөч.

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж