Цэрэг татлагын товчооны хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2017.10.18-нд нийтлэгдсэн

Цэрэг татлагын товчооны хурал боллоо

Такси барихаар зам дээр зогслоо.

Нийслэлийн хэмжээнд 2017 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлагыг зохион байгуулах төлөвлөгөөний дагуу өнөөдөр 11:00 цагт Хан-Уул дүүргийн Цэрэг татлагын товчооны хурал боллоо.

Тус хуралд Цэргийн жинхэнэ албанд татах зарлан дуудах мэдэгдлийг тооцооны мэдээллийн талаар Цэргийн штабын Тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа С.Баярмагнай, Цэргийн насны залуучуудын эрүүлжилтийн талаар дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Э.Бодьцэцэг нар Цэрэг татлагын товчооны гишүүдэд мэдээлэл хийлээ.

Хурлын төгсгөлд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга бөгөөд Цэрэг татлагын товчооны дарга Б.Энхболд холбогдох албаны хүмүүст цэрэг татлагын ажлын үр дүнг дээшлүүлэх талаар үүрэг, чиглэл өглөө.

Нийслэлийн хэмжээнд 2017 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлага 2017 оны 10 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд явагдана.

Хан-Уул дүүрэгт 2017 оны 10 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 34 дүгээр сургууль дээр явагдана.

Эх сурвалж: ХУД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж