Олимпийн бамбарыг аялуулах ажлын явцтай танилцлаа

Хуучирсан мэдээ: 2011.01.24-нд нийтлэгдсэн

Олимпийн бамбарыг аялуулах ажлын явцтай танилцлаа

Олон улсын олимпийн холбооны хүндэт гишүүн Ш.Магван Олимпийн бамбар шилжүүлэх сурталчилгааны сарын ажлын явцтай танилцах зорилгоор Говь-Алтай аймагт ажиллажээ. Тус аймагт  “Таван цагариг-Бат холбоо” уриан дор Олимпийн бамбар аялуулах аянг өнгөрсөн 12 дугаар сарын 28-наас энэ сарын 17-н хүртэлх хугацаанд 21 байгууллага, 6 сургуулиар аялуулсан байна. Энэ хугацаанд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Олимпийг хэн сайн мэдэх вэ? “АХА” тэмцээнийг зохион байгуулж, олимпийн бамбарыг Ховд аймагт  хүлээлгэж өгөх хаалтын ажиллагаа боллоо.  Уг хаалтын үйл ажиллагаанд Олон улсын олимпийн хорооны хүндэт гишүүн, соёлын гавъяат, олимпийн нэрт зүтгэлтэн Ш.Магван, Монголын олимпийн хорооны Олимп судлалын төвийн захирал Ж.Баасанхүү Арга зүйч Ц.Цэнд-Аюуш, МҮОН-ийн телевизийн спорт залуучууд, цэнгээт нэвтрүүлгийн албаны сурвалжлагч Батжаргал, Ховд аймгийн Олимпийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн Уламбаяр, Олимпийн зөвлөлийн төвийн арга зүйч Энхтайван нарын хүмүүс хүрэлцэн ирж аймгийн төвийн сургуулиудын олимпийн танхим, “Лос-Анжелес” олимпийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Мөн энэ үеэр  Монгол Улсын гавъяат багш Б.Гомбын нэрэмжит, улсын тэргүүний Есөнбулаг сумын 12 жилийн нэгдүгээр бүрэн дунд сургуулиар орж хүүхэд багачуудтай уулзаж, спорт-олимпизмийн талаар мэдээлэл өгч, харилцан санал солилцлов.

Б.Мөнхзаяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж