МакГрегорын хүүгийн нижгэр ёслол

Хуучирсан мэдээ: 2017.10.18-нд нийтлэгдсэн

МакГрегорын хүүгийн нижгэр ёслол

Америкийн нэрт жүжигчин, кино продюссер Эдриен Броуди топ модель найз бүсгүй Лара Лиетотой өнгөрсөн ням гаригт Италийн Ром хотод болзжээ.

Хүсэл мөрөөдлийнхөө төлөө шантралгүй, тууштай тэмцэж амжилтад хүрсэн гэж өөрөөрөө бахархан ярьдаг Конор МакГрегор амьдралын гэрэл гэгээ, зугаа цэнгэлд гар татдаггүй нэгэн гэгддэг. 

Мэргэжлийн боксын босоо аваргатай дуулиант тулаан хийж, ялагдчихаад үдэш нь Лаг Вегасыг доргиож, залгуулаад Ибицад хэсэг саатсан тэрбээр саяхан бас нэг нижгэр ёслол хийжээ. МакГрегорын найз бүсгүй Ди Девлиний хамт Конор Жуниор хүүгийнхээ адислах ёслолыг Дублин дэх эртний цайзад зохион байгуулсан байна.

560 га талбайг хамрах үзэсгэлэнт цайзад Дэвид Бэкхэм, Виктория Бэкхэм нарын хуримын ёслол болж байжээ.

Конор бяцхан хүүгээ адислах ёслолд ойр дотнын 100 гаруй эрхмийг урьжээ. Тэдний дунд дасгалжуулагч Жон Кавана, Оуэн Родди нар нь байлцсан гэнэ.

С.ЦЭЛМЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж