Жилийн эцсийн мал тооллогын дүн гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.24-нд нийтлэгдсэн

Жилийн эцсийн мал тооллогын дүн гарчээ

Говь-Алтай аймгийн жилийн эцсийн мал тооллогын дүн гарчээ. Аймаг 2010 онд мал сүргээ 70.5 хувиар онд оруулж, 104.6 мянган төл  46.0 хувиар бойжуулж, өмнөх оноос мал буурч, бүгд нэг сая 315.5  мянган толгой мал тоолууллаа. Төгрөг, Цээл сумд тэмээгээ өсгөж, нийт болон бусад төрөл нь буурч, бусад сумдын мал  таван төрөл дээрээ  буурсан дүн мэдээ гарсан байна.

Оны  эцсийн байдлаар 100-аас дээш мянган толгой малтай гурван сум, 90-ээс дээш мянган толгой малтай хоёр сум, 80-аас дээш мянган толгой малтай нэг сум , 70-аас дээш мянган толгой малтай гурван сум байгаа бол нийт мал болон ямааны тоогоор Цогт сум, тэмээгээр Шарга сум, адуугаар болон хониор Тонхил сум, үхрээр Бигэр сум аймагтаа тэргүүлж байгаа аж.

Харин Оны эцсийн байдлаар 15.7 мянган өрхөд 56.2 мянган хүн амьдарч байгаагийн 49.1 хувь нь эрэгтэйчүүд, 50.9 хувь нь эмэгтэйчүүд байна гэж аймгийн статистикийн хэлтсээс мэдээллээ.

Б.Мөнхзаяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж