“Цөмөөхэй”-гийн бүртгэл эхэллээ

Хуучирсан мэдээ: 2017.10.18-нд нийтлэгдсэн

“Цөмөөхэй”-гийн бүртгэл эхэллээ

Гишүүдийнхээ бүрэн эрхийг баталгаажуулж тангаргийг нь өргүүлээд гурван сар хагас л болж буй УИХ аль хэдийнэ дотроо ужиг хууч гацаатай болоод амжсан.

Энэ жилийн “Цөмөөхэй” бүжгэн жүжгийн бүртгэл эхэлжээ. Гавьяат жүжигчин, Соёлын элч Д.Алтанхуягийн үүсгэн байгуулсан ‘Монголын балетын хөгжил ‘сангаас дөрөв дэх жилдээ зохион байгуулах ‘Цөмөөхэй” бүжгэн жүжигт тоглох охид, хөвгүүдийн бүртгэл аравдугаар сарын 14-28-ны хооронд үргэлжлэх аж.

“Цөмөөхэй”-д тоглох сонирхолтой, бүжгийн урлагаар хичээллэдэг болон сонирхдог, 8-17 насны хүүхдүүдийг сонгон шалгаруулалтад урьжээ.

‘Монголын балетын хөгжил’ сангийн тэргүүн Д.Алтанхуяг АНУ-д ажиллаж, амьдарч байгаа бөгөөд аравдугаар сарын 27-нд эх орондоо ирэх юм байна.  

“Цөмөөхэй” бүжгэн жүжигт оролцох хүүхдүүдийн сонгон шалгаруулалтыг аравдугаар сарын 29-нд ‘Монголын үндэсний балет’ сургуулийн байранд явуулна.

 

А.Сүрэн
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж