Сэлэнгийн шүүх Ц.Баярцогтыг суллалаа

Хуучирсан мэдээ: 2017.10.18-нд нийтлэгдсэн

Сэлэнгийн шүүх Ц.Баярцогтыг суллалаа

Нийслэл хотын маань 373 жилийн түүхт ой тохиож буй энэ өдөр гадуур хөл хөдөлгөөн ч их, нийслэлчүүд бэлгэдэл болсон хөшөөндөө хүндэтгэл үзүүлж, нийслэлийнхээ тугийг ёслол төгөлдөр мандууллаа.

Иргэн Ц.Баярцогтыг шүүх хурал хойшиллоо. Түүнийг гудамж талбайд танхайрч, үүргээ гүйцэтгэж явсан замын цагдаа руу салаавч гаргасан гэх үйлдлээр нь удахгүй шүүх юм. Харин өнөөдөр /2017.10.18/ болсон шүүх хурлаар Ц.Баярцогтыг тусгай хамгаалалттай газарт хууль бусаар хайгуул, олборлолт явуулж, байгальд  хохирол учруулсан хэрэгт холбогдуулан шүүв.

Шүүх хурлаас Ц.Баярцогтыг батлан даалтад гаргаж, Улаанбаатар хот болоод Сэлэнгэ аймгаас өөр газарт зорчихыг хориглосон шийдвэр гаргажээ. Энэ нь түүнийг Монгол Улсын хилээр гарахыг ч хориглосон гэсэн үг юм. 

Шүүх хурал Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 10.00 цагт эхэлсэн. Шүүх бүрэлдэхүүн хурлын дундуур 30 минут завсарласан.

Ингээд Шүүх Ц.Баярцогтын өмгөөлөгчдөөс гаргасан хавтаст хэрэгтэй танилцах хүсэлтийг хүлээн авч, хурлыг арваннэгдүгээр сарын 9-ний 10.00 цаг хүртэл хойшлуулсан байна. 

Шүүхээс товлосон хурал ийнхүү хоёр дахь удаагаа хойшиллоо. Анх аравдугаар сарын 5-нд хурал товлогдсон ч Ц.Баярцогтын өмгөөлөгч ирээгүй шалтгаанаар хойшилсон. Харин энэ удаа тэрбээр өмгөөлөгчөө сольсон тул  хоёр шинэ өмгөөлөгч нь хавтаст хэрэгтэй танилцах хүсэлт гаргажээ.  Өмгөөлөгчдийн энэ хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, хэргийг шүүх хурлыг 22 хоногоор хойшлууллаа. Өнөөдөр мөн улсын яллагчийн зүгээс Ц.Баярцогтод холбогдох хэргийг бусад зургаан хүний хэргээс тусгаарлах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд тавьсан ч хүлээж авсангүй. 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж