Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн анхны шийдвэр

Хуучирсан мэдээ: 2017.10.18-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн анхны шийдвэр

Өвлийн идшээ бэлтгэх, намар оройн цагаар махны үнэ тэнгэрт хаддаг гэсэн айдас иргэдийн дунд байдаг бол сүүлийн үед мах хямдарсан талаарх эерэг мэдээлэл байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гурван сайдын хамтарсан журмыг цуцална гэдгээ УИХ-ын чуулганы индэр дээрээс өнөөдөр мэдэгдлээ.

Хүчирхийлэл, гэмт халдлагад өртсөн балчир хүүхдүүдийн гэмтлийн зэргийг тодорхойлоход үнэ тариф тогтоосон байдаг. 2017 оны тавдугаар сарын 3-ны өдөр Хуул зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд нарын хамтарсан журмаар шүүх шинжилгээний үнэ тарифыг 2 дахин нэмж тогтоожээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ, “Жилийн хугацаанд нийслэлийн хэмжээнд 5 сая 300 мянган төгрөгийг энэ хураамжаас төвлөрүүлдэг. Улсын хэмжээнд 8 сая орчим төгрөгийн орлого төсөвт төвлөрдөг мэдээ авлаа. Өвдөж, зовсон, хүчирхийлэлд өртсөн бага насны хүүхдүүдээс Монголын төр 10 мянган төгрөг нэхээд сууж байхаасаа ичих ёстой. Та бид адилхан үр хүүхдүүдтэй улс. Тиймээс Засгийн газар бүрэлдэж дуусмагц эхний хуралдаанаар, өнөөдөр эсвэл маргааш энэ шийдвэрийг яаралтай цуцална” гэсэн юм.

Ш.ОЧ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж