ЗГХЭГ-ын даргаар Г.Занданшатарыг томиллоо

Хуучирсан мэдээ: 2017.10.18-нд нийтлэгдсэн

ЗГХЭГ-ын даргаар Г.Занданшатарыг томиллоо

Швейцарийн хамгийн том банк болох UBS банк ажилчдыг чадавхжуулах бодлого хэрэгжүүлж байгаагаа зарлан үүнийг хэрэгжүүлэхийн тулд 10 мянган ажилчныг цомхотгохоор боллоо.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар УИХ-ын гишүүн Г.Занданшатарыг томилуулах тухай саналыг хэлэлцэн, гишүүдийн 88.1 хувийн саналаар дэмжин баталлаа.  Санал хураалтад 67 гишүүн оролцсоноос найм нь эсрэг кноп дарав.

Томилгоог хийхийн өмнө Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад нэр дэвшигч Г.Занданшатарт хандан гишүүд саналаа хэлэв.

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Бат-Эрдэнэ:  Хүнд амлачихсан учраас  намын мөрийн хөтөлбөрөө мартаад байж болохгүй, хэрэгжүүлээрэй.

НӨАТ-ын тухай хууль гарсан. Эргэн харж, тодорхой зохицуулалт хийхгүй бол болохгүй. Бид цөөнх байхдаа нээлттэй сонсгол хийгээд найман нэрийн барааны дэлгүүр эрхэлж байгаа иргэдээс санал аваад НӨАТ-ын хуульд өөрчлөлт оруулна гэсэн. Үүнийгээ онцгой анхаарч үзээрэй.

Сумдын хилийн цэсийн асуудлыг анхаармаар юм билээ. Хөдөө орон нутаг руугаа шилжилт хөдөлгөөн нэмэгдсэн. Хилийн цэсээс болж, асуудал их гарч байна. Бэлчээр, газар нутгийн асуудал хэцүү байгаа. Цогцоор нь анхаарч ажиллаарай.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Дуурсагдахаар сайд байхын тулд гол юмаа л хий.  “Эрдэнэт”-ийн ТУЗ-ийн хурлыг яаралтай зарла.

Засгийн газрын 15 гишүүн бүгд давхар дээлтэй. Иргэний эр зориг гаргаад УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдье гээд санал гаргачихмаар байна.

Чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлуулаад байна. Үдээс хойших хуралдаан 15.00 цагаас үргэлжилж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдыг томилох асуудлыг хэлэлцэнэ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж