Д.Трампын үг олны дургүйг хүргэв

Хуучирсан мэдээ: 2017.10.18-нд нийтлэгдсэн

Д.Трампын үг олны дургүйг хүргэв

Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянгаас өнөөдөр АТГ-ын мөрдөн байцаагч гэрчийн мэдүүлэг авах гэсэн тухай мэдээлэл тархаад байна.

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Нигерт үүрэг гүйцэтгэж яваад амь эрсэдсэн цэргийн алба хаагчийн эхнэрт хандаж хэлсэн үгэндээ “Таны нөхөр үүрэг гүйцэтгэхээр явахдаа юунд гарын үсэг зурж байгаагаа мэдэж байсан. Гэсэн ч би танд ямар хэцүү байгааг ойлгож байна” гэсэн нь олон хүний эгдүүцэл, дургүйцлийг төрүүлжээ.

Үүрэг гүйцэтгэж яваад амь эрсэдсэн АНУ-ын армийн түрүүч Ла Дэвид Жонсоны цогцсыг мягмар гаригт /2017.10.17/ Майами дах ар гэрийнхэнд нь хүргэж өгсөн байна.

Амь эрсэдсэн цэргийн алба хаагчийн цогцсыг гэр бүлд нь хүргэхийн өмнө Д.Трамп бэлэвсэн эхнэр рүү нь утсаар ярихдаа дээрх үгийг хэлсэн аж. Энэ тухай үйл явдлын гэрч болсон Конгрессын гишүүн Уилсон ярьсан бөгөөд “Ерөнхийлөгч яг тэгж хэлсэн. Тэр үед амь эрсэдсэн түрүүчийн эхнэртэй ар гэрийнхэн нь хамт байсан” гэжээ.

Бэлэвсэн эхнэрээс Уилсон дараа нь “Та ерөнхийлөгчийн юу гэж хэлэхийг сонссон уу ?” гэж асуухад бүсгүй ‘”Тийм ээ, хүмүүс заримдаа ингэж ярьдаг. Гэхдээ гашуудаж  байгаа бэлэвсэн эмэгтэйд ингэж хэлэх зохисгүй санагдсан. Дайнд явж байгаа хүн бүр эргэж ирэхгүй байж магадгүй гэдгээ мэддэг. Гэсэн ч дотно хүнээ алдсан үед үүнийг сануулах ёсгүй” гэжээ.

Цагаан ордны төлөөлөгч энэ талаар “Ерөнхийлөгч амь эрсэдсэн дайны баатруудын ар гэрийнхэнтэй ярьсан яриа бол хувийн нууц мэдээлэл” гэжээ.

АНУ-ын Ардчилсан намын гишүүн Уилсон ”АНУ-ын ерөнхийлөгч иймэрхүү зохисгүй үг хэлж болохгүй. Тэр чинь ерөнхийлөгч шүү дээ. Амь эрсэдсэн цэргийн эхнэрт хэлсэн үг ар гэрийнхнийг нь төдийгүй Майами хотын иргэдийг доромжилсон хэрэг. Д.Трамп амь эрсэдсэн бусад гурван цэргийн ар гэрийнхэнд ийм зохисгүй үг хэлээгүй байх гэж найдаж байна” гэж мөн мэдэгджээ.

Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж