Бувайсар Сайтиевийн нэрэмжит тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2017.10.18-нд нийтлэгдсэн

Бувайсар Сайтиевийн нэрэмжит тэмцээн болно

Монгол Улсын цагаар өнөөдөр Италийн ерөнхий сайд Марио Монти, Испанийн ерөнхий сайд Мариано Рахой нар Испанийн эдийн засгийн нөхцөл байдал болоод шаардлагатай зээл тусламжийн талаар Мадрид хотод уулзалдаж байна.

Олимпийн гурав, дэлхийн болон Европын зургаан удаагийн аварга, ОХУ-ын гавьяат тамирчин, алдарт бөх Бувайсар Сайтиевын нэрэмжит өсвөр үеийн ОУТ энэ сарын 28-29-нд ОХУ-ын Красноярск хотод болно. 2005 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж буй XIII удаагийн уламжлалт тэмцээнд 2002-2004 онд төрсөн хөвгүүд 42, 46, 50, 54, 58, 63, 76, 85, 100 кг гэсэн 10 жингийн ангилалд өрсөлдөх юм. Тэмцээнд Монгол, Казахстан, Узбекистан, Кыргызстан, Тажикистан улсаас гадна ОХУ-ын Москва, Санкт-Петербург, Новосибирск, Дагестан, Ингуш, Буриад, Тува, Хакасия, Якут, Чуваш, Чечень, Ставропольск, Хабаровск, Краснодар, Красноярск, Эрхүү, Кемеровогоос өсвөр үеийн тамирчид оролцохоор мэдэгдээд байна. Тэмцээний аваргыг 50, дэд аваргыг 30, хүрэл медальтанг 15, түрүүлсэн бөхийн дасгалжуулагчийг 10 мянган рублиэр шагнах юм.

Эх сурвалж: МЧБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж