Шадар сайдаар Ө.Энхтүвшинг томиллоо

Хуучирсан мэдээ: 2017.10.18-нд нийтлэгдсэн

Шадар сайдаар Ө.Энхтүвшинг томиллоо

Канадын баруун захын Бритиш Коламбиа мужийн Принс-Руперт хотод 7.7 баллын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 84.1 хувь нь УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг Шадар сайдаар томилохыг дэмжин, баталлаа. Санал хураалтад нийт 69 гишүүн оролцсоноос 11 нь дэмжих боломжгүйгээ эсрэг кноп дарж илэрхийллээ.

Томилгоог хийхийн өмнө гишүүд саналаа хэлэв.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Дэмжихгүй. Парламентад байгаа залуучууддаа дэндүү муу муухайгийн үлгэр жишээ үзүүлж байна.  Таны хүүхэд улс төрд явж байгаа юм билээ.

Та Ерөнхий сайдад өрсөлдөж, хамт олноороо дүнгээ тавиулсан. Ерөнхий сайдыг томилох болоход орж ирээгүй. Тэгсэн хэрнээ зарчим үнэт зүйл ярих дуртай. Шадар сайд болохгүй гэсэн, нүх болгон руу ороод байдаг хүн биш ээ гэсэн. Гэтэл өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгдсөн гэж тайлбарлалаа. Таны хэлсэн үг үргэлж өөрчлөгдөх юм байна. Тийм учраас дэмжихгүй байгаа юм.

Та намын даргаар ажиллаж байсан, бид шинэчлэлийн хөдөлгөөн өрнүүлж байсан. Та дарга хийж чадаагүй. Ганц удаагийн албан тушаал юу юм бэ. Ерөнхий сайдтайгаа та хэр гар нийлж ажиллах юм. Улс төрийн булхай луйвар ингэж явах юм бол засаж чадахгүй. Ичиж амьдрах хэрэгтэй. Зөнөж байгаа бол зөв зөнөх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн М.Билэгт: Ерөнхий сайдад нэр нь дэвшсэн хүнийг Засгийн газрын танхимд оруулахгүй гэсэн санал ирсэн. 30-аад гишүүн юу гэж үзсэн бэ гэхээр “Та бол Ерөнхий сайдад нэр дэвшиж, хоёрт орсон. Ерөнхий сайдынхаа хажууд шадарлаад суухад танд мэдлэг, туршлага аль, аль нь байна. Тулх болно” гээд оруулсан юм.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Та бүхэн 65 уньтай нэг муу отрын гэр л барих гэж байгаа. Отрын гэр нэг баганатай байдаг. Хоёр багана гаргачихсан.  Отрын гэр гурван сар болоод буудаг. Хийсгэчих вий.

Ерөнхий сайд томилогдохдоо хууль хүчний байгууллага шударга ёсын дээр гарсан, 60 тэрбумтай хариуцлага тооцно гэж хэлээд томилогдсон. Хэлсэндээ хүрээрэй.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Ө.Энхтүвшин гишүүний хувьд улс төрийн болон төрийн албаны туршлагатай хүн. Энэ туршлагаа Засаг төрөө тогтвортой байлгахын төлөө, үр дүнд хүргэхийн төлөө ашиглаасай билээ. Засаг эв нэгдэлтэй байх ёстой. Эрх баригч нам талцлаа хойш нь тавиад явах ёстой. Гэр бүлд ч хэрүүл байдаг, уучлаад явдаг. Шадар сайд Ерөнхий сайд хоёр эвтэй ажиллаарай. Эв нэгдэл хэрэгтэй.  Эв нэгдлийн талд зогсоорой.

Та хоёрыг зарчмаа тохирсон гэж бодож байгаа. Монголын төлөө, эв нэгдлийн төлөө, шударга ёсны төлөө, эгэл ард түмний төлөө зарчим гэж бодож дэмжиж байгаа шүү.  

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Үр хүүхдийн асуудал хөндөж байна, буруу шүү. Ийм юм ярихаа боль. Захиа занаагаа хэл. Ө.Энхтүвшин гишүүнийг Монгол төрд, МАН-д хийсэн гавьяаг нь үнэлж, ард түмэн сонгосоор ирсэн. Цаашдаа ч төрд олон юм хийнэ гэж харж байгаа.

Би Шадар сайд байсан хүн, нэр дэвшүүлье гэхэд татгалзсан. Надаас эхлээд “Та Шадар сайд бол. Таны туршлага, мэдлэг хэрэгтэй гэсэн.  Ард түмэн таны  талд байгаа нь намын бага хурлаар харагдсан. Тань шиг хүн хэрэгтэй гэж хэлсэн. Хийсэн гавьяа, бүтээсэн үйлийг харж, явах ёстой.  

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Танхимын сайд нар 100 хувь давхар дээлтэй орж ирээд амлалт байхгүй боллоо.

Засгийн газрыг огцруулж байгаа хүмүүс нэг нь ч танхимд орохгүй шүү гэхэд Ц.Нямдорж гишүүн ээ, манлайлаад очиж байгаа нь юуг хэлээд байна вэ.  

Ерөнхий сайд аа та тохиролцооны Засгийн газар байгууллаа. Олон нийтийн дэмжлэгийг авч явах байснаа алдлаа.

Монголын зовлон уул уурхайгаас эхэлсэн. С.Баярын Засгийн газар бүх юмыг өөрчилье гэж гарч ирээд байхгүй болсон. Үүн рүү шинэ Засаг явчих вий. 2009 онд байгуулагдсан Засгийн газар 4 компани байгуулсан байдаг. Хоёр нь оффшор компани. Хэн ч ярихыг хүсдэггүй. Энэнээс бүх зовлонгийн эхлэл тайлагдана. Энийг хийж чадахгүй бол уул уурхайн баялгийг гадагшаа зөөгөөд байгаа явдал үлгэр болно.  

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол: Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, Н.Энхболд нар Монголын парламентын өв тээгчид. Өнөөдөр бид өв тээгчдээсээ суралцах ёстой.  МАН-ын эв нэгдлийг хангаж, Засгийн газартаа дэм болж ажиллаасай гэж бид нэр дэвшүүлсэн.  МАН-ын дотоод асуудал руу Ардчилсан намынхан бүү ор. Манай намын шартай залуус амныхаа зоргоор улс төр хийж, биенийхээ зүрхийг шархлуулдагаа зогсоо. 

Г.ДАРЬ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж