Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид энэ үдэш Өрнө, Дорнын сонгодог урлагийг холбосон ‘Намрын аялгуу’-г тоглох гэж байна.
Уг сонгодог тоглолтод ОХУ-ын ‘Большой театр’-ын гоцлол хөгжимчин Игорь Кекочо урилгаар оролцож, Германы алдарт хөгжмийн зохиолч Г.Ф.Телеманы нарийн бүрээ хөгжимд зориулсан концертыг анх удаа Монголын үзэгчдэд сонирхуулах аж.
Тус театраас симфони найрал хөгжимчдийнхөө дунд шилдэг цөөхүүл болон гоцлол хөгжмийн уралдааныг хоёр дахь жилдээ зохион байгуулсан байна.
Энэхүү уралдааны ‘Шилдэг цөөхүүл болон гоцлол хөгжмийн уралдаан’-ы ялагчид “Намрын аялгуу”-г эгшиглүүлэх нь ээ.
Анх удаа үзэгчдэд хүрч буй шинэ бүтээлтэй, шинэ үеийн шилдэг уран бүтээлчдийн өвөрмөц, сонирхолтой сонгодог тоглолтыг зорин очиж, шимтэн сонирхохыг урья.
А.Сүрэн