Барселонд 200,000 хүн жагслаа

Хуучирсан мэдээ: 2017.10.18-нд нийтлэгдсэн

Барселонд 200,000 хүн жагслаа

Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянгаас АТГ-аас мэдүүлэг авсан байна.

Каталоны салан тусгаарлах хөдөлгөөний хоёр лидерийг Испанийн цагдаа нар баривчилж, хорьсноос болж Барселон хотод хэдэн арван мянган хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал болжээ.

Баривчлагдсан хоёр хүн аравдугаар сарын 1-нд болсон Каталоны тусгаар тогтнолын төлөөх бүх нийтийн санал хураалтыг удирдан явуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн аж. Харин Испанийн эрх баригчид Каталоны бүх нийтийн санал хураалтыг хууль бус гэж үзэж байгаа юм. Каталоны бүх нийтийн санал хураалтыг удаа дараа хойшлуулсан Испанийн үндсэн хуулийн цэц ч мөн Засгийн газрынхаа шийдвэрийг дагаж, санал хураалтын дүнг хүчингүйд тооцжээ.

Салан тусгаарлах хөдөлгөөний лидерүүдийг баривчилж, хорьсны дараа Каталоны засгийн газрын төлөөлөгч мэдэгдэл хийж, шүүхийн шийдвэр, баривчилгаа бидний тусгаар тогтнолын төлөөх хөдөлгөөнийг зогсоож чадахгүй гэжээ.

Салан тусгаарлах хөдөлгөөний гишүүдийг баривчилсныг эсэргүүцсэн ард иргэд үүнийг улс төрийн баривчилгаа гэж үзэж байгаа юм. Барселоны цагдаа нарын мэдэгдэж буйгаар жагсаалд 200,000 гаруй хүн оролцсон бөгөөд Каталоны бусад хотуудад ч мөн эсэргүүцлийн хөдөлгөөн гарсан гэнэ.

Бүх нийтийн санал асуулгаар Каталончуудын дийлэнх нь Испаниас тусгаар тогтнохыг дэмжсэн юм. Каталоны захирагч Карлес Пуждемонт тусгаар тогтнолоо зарлах тунхагт гарын үсэг зурсан боловч Мадридын эрх баригчидтай яриа хэлэлцээ хийхийн тулд тусгаар тогтнолоо зарлахыг түр хойшлуулсан билээ.

Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж