Монгол Эм Импэкс Концерн эмч мэргэжилтнүүдэд сургалт зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2017.10.18-нд нийтлэгдсэн

Монгол Эм Импэкс Концерн эмч мэргэжилтнүүдэд сургалт зохион байгууллаа

Драмын урлагийн отгон театрын эзэд өчигдөр “iLoft”-д “One million” нэртэй шоугаа хийлээ.

Монгол Эм Импэкс Концерн эмэгтэйчүүдийн өвчний үеийн эмчилгээ, энэ чиглэлд гарч буй дэлхийн анагаахын шинжлэх ухааны ололт амжилт, шинэ чиг хандлагыг Монголынхоо эмч мэргэжилтнүүдэд цаг алдалгүй хүргэн ажиллаж өчигдөр буюу 10-р сарын 17-ны өдөр сургалт зохион байгууллаа. Энэхүү сургалтанд улсын болон хувийн хэвшлийн 200 гаруй эмч мэргэжилтнүүд хамрагдсан бөгөөд сургалтанд урилгаар ОХУ-ын Анагаах Ухааны Доктор, профессор Гизингер Оксана Анатольевна хүрэлцэн ирж Монголын эмч мэргэжилтнүүдэд эмэгтэйчүүдийн өвчний үеийн эмчилгээний талаар илтгэл тавьж санал солилцсон юм.

Сүүлийн жилүүдэд стресс ажлын хэт ачаалал, бэлгийн замын халдварт өвчин, үр хөндөлт зэрэг хүчин зүйлээс шалтгаалсан элдэв хүндрэл, өвчлөл эмэгтэйчүүдийн дунд нэмэгдэх хандлагатай байна. Тухайлбал судалгаагаар нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 60 орчим хувь нь эмэгтэйчүүдийн ямар нэг өвчнөөр өвдөж байна гэсэн харамсалтай тоо гарчээ. Эмэгтэйчүүдийн өвчний үед тохирох өндөр үр дүнтэй эмчилгээнээс гадна түүний дараах биеийн дархлалын тогтолцоог дэмжих эмчилгээ нь нэн чухал юм. 

Монгол Эм Импэкс Концерн нь 1923 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн чанартай баталгаатай эм, эмийн бүтээгдэхүүнийг ард иргэд, эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудад найдвартай хүргэсээр ирсэн бөгөөд мөн эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч мэргэжилтнүүдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд анхаарч сургалт, мэдээллийн арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж