"Хяналтын байцаагчид авлига нэхдэгийг цэгцэл” | News.MN

"Хяналтын байцаагчид авлига нэхдэгийг цэгцэл”

Хуучирсан мэдээ: 2017.10.18-нд нийтлэгдсэн

"Хяналтын байцаагчид авлига нэхдэгийг цэгцэл”

Монгол Улсаас Унгар улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Ганди энэ сарын 26-нд Унгар улсын Ерөнхийлөгч Янош Адерт Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Шадар сайдад нэр дэвшигчид хандан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Л.Болд: 6х9-өөр хуваагдсан эвслийн Засгийн газарт та 32-ын бүлгээ толгойлж орж байна.

Ерөнхий сайд чинь өмнөх Засгийн газарт байхдаа “60 тэрбум эвлүүлэг биш учраас Засгийн газарт байх нөхцөлгүй боллоо гэсэн.  60 тэрбум дээр та яах вэ. Эвсэл 60 тэрбумаар ямар дүгнэлт гаргах вэ. Монгол төрийг ширхэгчлээд зарчихсан байна. Энэнд олон түмэн бухимдаж байгаа. Түүхтэй, хүчтэй том нам үүнээс болж хагарлаа, Засгийн газраа унагалаа. Анх удаагаа 100 хувь парламентаасаа сайдаа сонголоо.

Шадар сайдад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: 32-ын бүлгийг толгойлж орж байгаа юм биш.  УИХ-ын сонгуульд 65 суудал аваад дангаараа Засгийн газар байгуулах эрх авсан, тэр Засгийн газарт орж ажиллах болж байна. Бүлэг дотроо эвлэрч байгаа гэж битгий худал ярь гэх юм. Ойлголцож байгаа юмыг л ойлголцлоо гэж хэлэхээс өөр яах вэ.  60 тэрбумыг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Прокуророос 4 удаа дүгнэлт гаргасан. Эвлүүлэг гээд дүгнэлтээ гаргачихсан. Дүнг нь УИХ дээр сонсох ёстой. Төрийн албанд томилогдсон хүмүүсийг дуудаж асуусан гэсэн,  тэр дүнг ч сонсох ёстой.

УИХ-ын гишүүн М.Билэгт:  Шадар сайдаар Ө.Энхтүвшин гишүүнийг нэр дэвшүүлснийг дэмжиж байна. Нэг зүйлийг анхаараач ээ. Сүүлийн дөрвөн жилд Мэргэжлийн хяналтын газрын ёс зүй алдагдсан. Байцаагчид нь байнга жижиг газруудад очиж, дарамталдаг, авлигаа авдаг. Энэ асуудлыг анхаарахгүй бол төр нь хувиараа бизнес эрхлээд амьжиргаагаа авч яваа 1 сая иргэнээ дэмжих бус шантаажлах юм бий болгож байгаа.

Хөрөнгө оруулагчид залхлаа гэдэг нь хяналтын албаныхан үүргээ эсрэгээр нь хэрэгжүүлсний үр дүн юм.  Мэргэжлийн хяналтын албан хаагчдын зорилго бол иргэдээ аюулгүй амьдралаар хангах ёстой. Гарцыг нь бий болгох. Төрийн албан хаагчдын нэр хүндийг унагаасан үндэслэл болоод байгаа. Ёс зүйтэй болгоход онцгой анхаарч ажиллаарай.

Шадар сайдад нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Өнгөрсөн хугацаанд гарсан ноцтой дутагдал бол хяналтын тогтолцоо суларсан.  Нэгдсэн зохицуулалт удирдлага байхгүй. Үүнийг нөхөх зорилгоор Мэргэжлийн хяналт байгуулсан. 2003 оноос хойш яаж ажилласан, ямар үр дүнд хүрсэн, ямар дутагдал гарав. Энэ нь хувь хүнээс болов уу, хууль эрх зүйн орчноос болов уу гэдгийг судална. Иргэнээ хянадаг цагддаг гэхээс илүү тусалдаг, хүнд сурталгүй, ёс зүйтэй, авлигагүй ажиллахыг шаардана.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ 

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Энхтүвшинд 2017-10-18 203.91.115.40

Чи тийм мундаг шудрага юм бол Шархадны 2-ын буудалд байдаг маш муу баригдсан орон сууцны "Да Хүрээ" хотхоны чанар байдлыг шалгаад сайн гэж дүгнэлт НМХГ-ын гаргасан байцаагч нартайгаа хариуцлага тооц. Бас агаарын бохирдолтой тэмцэх гэж тэгэж их хүсээд багйаа юм бол Шархадны Даймонд захаас хотоос гарга.

Avatar

Zochin 2017-10-18 202.21.106.158

Bilegt ene avgai Bileg ih delguuriin ezen bhoor languu tureeslegch nar n hudal unen n medegdehgui iim um yarij yavahaa boli.

Avatar

иргэний бодол 2017-10-18 202.70.47.134

60 тэрбум бол МУ-н төрийн эсрэг хийсэн намын зохион байгуулалттай онц ноцтой гэмт хэрэг, хааж дүйвүүлэхгүй байж байгаад эрх мэдлээсээ салахаар нь хариуцлага тооцох хэрэгтэй холбогдох этгээдүүдэд. Утааны бохирдлын эсрэг 400 гаруй мэргэжлийн хяналтын ажилтан байдаг гэж зурагтаар ярьсан хаана байна?

Avatar

Би 2017-10-18 124.158.90.7

Төрийн албыг наймаалцсан шүүдээ. Би Нийслэлийн боловсролын газрын дарга Гантулга гэдэг залууд мөнгө өгч чадахгүй учраас халагдсан.

Avatar

Зочин 2017-10-18 66.181.160.71

Энхтүвшинг шадар сайд болгоод 60 тэрбумын хэргээ хаалгаж байгаа юм биз дээ. МАН хаан яагаад ард түмнээ дүлий сохор яасан ч болноо гээд бат итгэлтэй байгаа юм бэ. Албан тушаал авангуутаа л алингаа алдана амласнаасаа буцна. Тушаалгүй бол үхчих гээд байгаа юу та.

Avatar

Зочин 2017-10-18 182.160.37.179

Тийнш дээ мэргэжлийн хяналтынхан хэдэн жижиг дэлгүүр гуанзыг байнга дарамтална, тэгээд бас авлига авдаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж