Дархан-Уул аймгийн “Нэг цонхны үйлчилгээ”-нийхэн 2010 онд өмнөх жилийнхээс илүү олон хүнд үйлчилсэн дүн гарчээ.
Тус үйлчилгээг анх нээгдэхэд байрных нь засварт 15.0 сая төгрөгийг орон нутгийн төсвөөс, тавилга, техник тоног төхөөрөмжийг “Хүний аюулгүй байдлын судлагааны төв”-ийн “HЦҮ” төслөөс, байрны гадна тохижилтын зардалд 10.5 сая, “Тогтвортой амьжиргаа–2” төслөөс тус тус санхүүжүүлж нийт 83.4 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2009 оны долдугаар сард анх байгуулсан аж.
Тус үйлчилгээнд төрийн найман байгууллагын 136 нэр төрлийн үйлчилгээг нийт 14 албан хаагч иргэдэд хүргэн үйлчилж байна. 2009 онд давхардсан тоогоор 45690 иргэнд үйлчилсэн бол 2010 онд 110437 иргэнд үйлчилжээ.