Олимпийн аваргын улс төрийн карьер үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2017.10.18-нд нийтлэгдсэн

Олимпийн аваргын улс төрийн карьер үргэлжилнэ

Их хотын залуус та бидний хүсэн хүлээсэн үсээ буржийлгах мөч хүртэл ердөө зургаахан хоног үлдлээ.

Олимпийн наадмын алт, мөнгөн медальт, Дэлхийн аваргын хүрэл медаль, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр улс төрд үлдэнэ, 2020 оны парламентын сонгуульд дахин нэр дэвших бодолтой байгаа гэж ярьжээ.

Тэрбээр саяхан “Үндэсний шуудан” сонинд өгсөн ярилцлагадаа “Ер нь спортод 30 нас гараад ирэхээр ахмаддаа тооцогддог.  Удахгүй би зодог тайлна. 34 насандаа дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэнэ гэдэг миний хувьд сүүлийн маань боломж байсан. Тиймээс ч надад амьдралынхаа дараагийн шатанд юу хийх вэ гэсэн асуудал тавигдсан. Тийм болохоор зодог тайлснаасаа хойш юу хийх вэ гэдэг асуултыг Ерөнхийлөгч маань надад нэлээн олон удаа тавьж байсан. Магадгүй энэ асуулт ч тодорхой хэмжээнд УИХ-д нэр дэвшихэд нөлөөлсөн байх. Би залуу насныхаа зорилгыг биелүүлсэн. Одоо Монгол Улсынхаа төлөө зүтгэнэ” гэжээ. Түүнчлэн “Та, УИХ-д дахин нэр дэвших зорилго байгаа байх нь ээ?” гэсэн сэтгүүлчийн асуултад “Тэгж хэлж болно” хэмээн товч хариулт өгсөн нь 2016 оны парламентын сонгуульд өрсөлдөж эхлүүлсэн улс төрийн карьераа үргэлжлүүлнэ гэсэн санаа бололтой. 

А.Сүрэн 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж