Ц.Баярцогтыг шүүх хурал түр завсарлалаа

Хуучирсан мэдээ: 2017.10.18-нд нийтлэгдсэн

Ц.Баярцогтыг шүүх хурал түр завсарлалаа

Ц.Баярцогтыг шүүх хурал түр завсарлалаа

Албан үүргээ гүйцэтгэж байсан замын цагдаа руу салаавч гаргаж, танхайрсан Ц.Баярцогтыг шүүх хурал түр завсарлалаа. Түүнийг тусгай хамгаалалттай газарт хууль бусаар хайгуул, олборлолт явуулж, байгальд онц их хэмжээний хохирол учруулсан гэж буруутган, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүж байгаа юм. Шүүх хурал өнөөдөр /2017.10.18/ 10.00 цагт эхэлсэн.   

Ц.Баярцогт өмнөх өмгөөлөгчөөсөө татгалзаж, шүүх хуралд хоёр шинэ өмгөөлөгчтэй оролцож байна.

Шүүх хуралдааны эхэнд түүний өмгөөлөгч нар Ц.Баярцогтын хавтаст хэрэгтэй дэлгэрэнгүй танилцах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд гаргажээ. Мөн улсын яллагч Ц.Баярцогтод холбогдох хэргийг бусад зургаан хүний хэргээс тусгаарлах хүсэлт тавьсан тул эдгээр хүсэлтийг хэлэлцэхээр шүүх бүрэлдэхүүн  11.10 цагаас түр завсарлалаа. 

Д.УУДАМ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж