Олимпийн аварга бүсгүй монгол охидод “дархан” мэхээ заав

Хуучирсан мэдээ: 2017.10.18-нд нийтлэгдсэн

Олимпийн аварга бүсгүй монгол охидод “дархан” мэхээ заав

Олимп, дэлхийн аварга ОХУ-ын нэрт бөх Наталья Воробьевагийн нэрэмжит эмэгтэйчүүдийн өсвөр үе, залуучуудын тэмцээн Эрхүү хотод болсон билээ. Тус тэмцээнд манай тамирчид алт, мөнгө, хүрэл медаль тус бүр гурав, нийт есөн медаль хүртсэн. Хойд хөршийн чөлөөт бөхийн олимпийн анхны эмэгтэй аварга Воробьева тэмцээнд оролцож буй охидод өөрийн туршлагаас хуваалцан дархан өмсөх мэхээ зааж өгчээ. Хоёр монгол охин олимпийн аваргад мэхээ хэрхэн сурснаа “шалгалт”-аа өгч буй агшин хальсанд буусан байна.

Эх сурвалж: МЧБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж