Үүрэг хүлээх цаг | News.MN

Хуучирсан мэдээ: 2017.10.18-нд нийтлэгдсэн

Үүрэг хүлээх цаг

Ерөнхий сайд Н.Алтанхуяг бямба гаригт Эрүүл мэндийн яаман дээр ажиллаж, салбарын шинэчлэлийн асуудлаар санал солилцон чиглэл өглөө.

Ардын Засгийн газрын ам бүл сая нэг юм бүрэн бүрдэж ажилдаа орлоо. Ачаа үүрч, үүрэг хүлээх шинэ засгийн он тоолол ийнхүү эхэллээ. У.Хүрэлсүхийн хөтөлсөн хөсөг замдаа гарлаа. Эдийн засагтаа гарц олох, иргэд рүүгээ зам тавих их ажил тэднийг хүлээж байна. Үүнийг ч Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газрын гишүүн, сайдад нэр дэвшсэн УИХ-ын гишүүдийг томилогдохынх нь яг өмнө бүрэн бүрэлдэхүүнээр нь хүлээн авч уулзахдаа тов тодорхой хэлсэн. Тэрээр Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэд хандаж хэлсэн үгэндээ ‘…Монголчуудыг хамгийн их ажилтай болгодог салбар бол дэд бүтэц. Өнөөдөр дэд бүтцэд ажлын байрыг гаднынханд өгч байна. Ажилгүйдэл эндээс ундарч гардаг’ гэдгийг тодотгосон. Мөн Барилга, хот байгуулалтын сайд болж буй Х.Баделханд ‘Моргейжийн 8 хувийг зогсоосон. Ажлын байрууд байхгүй. Зарагдаагүй 80 мянга орчим орон сууц байна. Багш, эмч нарыг орон сууцжуулахад үүний нэг хэсгийг гаргаж болно. Цалин нэмж чаддаггүй юм бол эмч, багш нарыг орон сууцанд оруулъя гэж У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болсных нь дараа хэлж байсан’ гэдгээ хэлээд авсан. 

Төрийн тэргүүний энэ үгс дэд бүтэц, зам барилгын салбарт У.Хүрэлсүхийн Засгийн газар эрс эргэлт гаргаасай гэсэн нэг ёсны захиас байв. Тэгвэл тэр эрс эргэлт хаанаас эхлэх вэ. Мэдээж монгол хүнээ орлоготой, монгол компаниудаа ажилтай байлгахаас эхлэх ёстой. Учир нь сая Үндэсний статистикийн хорооноос хийсэн судалгаагаар сүүлийн жилүүдэд Монгол Улсад ядуурлын түвшин огцом нэмэгдэж, 3 сая монголчуудын гуравны нэг нь ядуу амьдарч байгаа нь тогтоогдсон. Тэгэхээр иргэдээ ядуурлаас, төрөө дампуурлаас гаргах уриатай Ардын засгийн бодлого үүнд чиглэх ёстой болж таарч байна. Халамж тараая гэхээр мөнгө байдаггүй. Тэгвэл яах вэ?. Иргэдээ ажилтай болгохоос өөр олигтой гарц харагдахгүй байна. Түүний тулд Ерөнхийлөгчийн хэлснээр хамгийн их ажлын байр гаргадаг дэд бүтцийн салбараа хөгжүүлж нэг сумаар хоёр туулай буудахаас өөр сайн шийдэл алга. 

Нэг үеэ бодоход монгол хүн чадахгүй гэдэг үхээнц бодол үеэ өнгөрөөж үндэсний компаниуд юу хийж чаддагаа төр түмэндээ харуулсан сайн жишээ энэ засагт түшиг болох учиртай. 

Манай үндэсний компаниуд салхин цахилгаан станц барьж, өндөр хүчдэлийн шугам татаж, хатуу хучилттай авто замаар хот хөдөөг холбож олон том бүтээн байгуулалтыг өөрсдөөрөө овоглосон. Даанч дэд бүтцийн салбарт тэднийг дэмнэж дэмжих бодлого өнөөг хүртэл тун чиг тааруухан хэрэгжсэн. 

Гадны ажилчид, Хятадын компани хэдэн зуугаар нь концесс авч зам гүүр, барилга байшин барихаар таг дуугүй байсан тамын тогооны өвчин үндэсний хэдэн компани өөрсдийнхөө мөнгөөр бүтээн байгуулалт хийж, төрөөс төлбөрөө боломжтой үед нь авах гэхээр улс төрийн улин хийрэхлээр будаа болгодог буруу жишиг тогтсон. 

Уг нь үндэсний хэдэн компани ажилтай байж, өөрсдөө монголчууд бүтээн босгож, мөнгө нь гадагшаа биш дотооддоо үлдэх нь мөн ч хэрэгтэй гэдгийг дээд дооргүй бүгдээрээ л мэддэг баймаар. 

Гадныхныг хэт шүтэх үзлээсээ болоод тэр үү, гар хөл хүндрүүлэх юманд нь болоод тэр үү мэдэхгүй үндэсний аж ахуйн нэгжүүдээ адлах өөдгүй ийм үзлийн урхгаар Ховд, Баян-Өлгийн иргэд хохирсоор байгаа нэгэн жишээг дурдая. Ховд-Баян-Өлгий чиглэлийн 189 км автозамын ажил гадныханд очоод гацсан түүх л дээ хөөрхий. 

Уг нь энэ ажлыг эхлүүлэх тендер аль 2014 оны наймдугаар сард зарлагдаж тендер шалгаруулалтад гадаад, дотоодын нийлсэн нийт 38 компани шаардлагын дагуу материалаа хүргүүлжээ. Гэтэл тендерийн хариу бүтэн жил өнжин байж 2015 оны долдугаар сард гарч, дөрвөн багц бүхий замын ажлыг БНХАУ-ын хоёр компанид хувааж өгчээ. Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын “Эйч Ки Би энтернэйшнл” компани, үлдсэн гурван багцыг нь БНХАУ-ын “Чайна Хуа Ши Энтерпрайз” компани хэрэгжүүлэхээр болсон аж. 

Ном ёсоороо бол энэ тендер шалгаруулалтын ажлыг “Худалдан авах ажиллагааны газар” хэрэгжүүлэх ёстой байсан ч яагаад ч юм Зам тээврийн яам дур мэдэн зохион байгуулж анхнаасаа хууль зөрчсөн хуудуутай ажил хийжээ. Тендер шалгаруулалтын үед тендерийн үнэлэх хугацаа гурван удаа сунгагдаж, гурван удаа урьдчилсан дүгнэлт гаргаж, гадаад, дотоодын нийлсэн нийт 40 орчим компани өрсөлдсөн 189 км автозамын ажлыг анхнаас нь “бантагнуулж” орхисон нь тэр. 

“Баруун бүсийн босоо тэнхлэгийн автозамыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр 2” ажлын хүрээнд хэрэгжиж буй 189 км автозамын төслийг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлээр санхүүжүүлэхээр болсон байдаг. Гэтэл Хятадын “Хуа Ши Энтерпрайз” компани хариуцаж авсан гурван багцынхаа хүрээнд өнөөг болтол хүрз шороо ч асгасангүй, хүний мөр ч гаргасангүй. Уг нь Зам тээврийн сайд асан М.Зоригт гадны компанийн гацаасан замын ажлыг аль 2015 оны намар Сайдын зөвлөлийн хурлаараа хэлэлцэж, “Хуаши Энтерпрайз” компанитай байгуулсан гэрээнүүдийг цуцлах шийдвэр гаргажээ Тухайлбал “Хашаатын даваа-Толбо сум” чиглэлийн гуравдугаар багцын 60 км, “Цагааннуур-Улаан байшинт”-ын чиглэлийн дөрөвдүгээр багцын 25.8 км автозамд төлөвлөгөөний дагуу машин механизм, тоног төхөөрөмж, ажиллах хүч оруулж ирээгүй, зам барилгын ажил огт эхлээгүй тул гүйцэтгэгч компани болох “Чайна Хуа Ши Энтерпрайз”-тай байгуулсан гэрээнүүдийг цуцлах шийдвэр гаргасан ч тус яамны газрын дарга нар энэ үүрэг, даалгаврыг биелүүлэхгүй “том толгойлж”, “Хуа Ши Энтерпрайз” компанитай үгсэн хуйвалдаж нүдэн балай чихэн дүлий царайлж өдий хүрсэний уршгаар зам барих ажил зангууны үлгэр болов.

Хамгийн гол нь Хятадын “Хуа Ши Энтерпрайз” компани хууль зөрчиж тендер авсныг шүүх тогтоож, шүүхийн шийдвэр нь хүртэл гарчхаад байхад өмнөх сайдууд хүчин төгөлдөр бус гэрээг цуцлалгүй өдийг хүрсэн нь маапаантай. 

Увайгүй гадны компани, улсаа боддоггүй урагшгүй түшмэдийн балгаар 2017 онд хатуу хучилттай авто замаар холбогдох ёстой байсан Ховд Баян-Өлгий аймгийнхан энэ янзаараа бол хорин онд ч замтай болохооргүй шинжтэй байгааг залруулах цаг хэдийнэ болжээ. Эхэлсэн ажил байхгүй ээдрээ гацаатай энэ тендерийг цэгцлээд, зам барих туршлагатай зангаргатай хэдэн үндэсний компаниуддаа хуваагаад өгчихвөл наанадаж хэдэн зуун монгол хүн ажлын байртай болж, цаанадаж засаг төр алслагдсан баруун бүсийг замтай болгох амлалтаа амжиж биелүүлэх боломжтой болох аж. 

Яамны хэдэн түшмэдийн далд сонирхолд хөтлөгдөж, ямар ч чадамжгүй Хятадын компанид тендерээ өгчхөөд гасалж суугаа өмнөх алдааг сүхдэж засахаас У.Хүрэлсүхийн Засгийн газар ажлаа эхэлбэл сая Ардын Засгийн газар гэдгээ асуудалгүйгээр батлан харуулж чадна. Шүүхийн шийдвэрийг яаралтай хэрэгжүүлж, луйврын тендерийг луухаанаас буцаах нь шударга ёсонд нийцнэ. Булш хиргисүүр ухаж замаа тавилгүй тэнүүчилсэн бусдын компанийн идэш болж аманд нь орох уу, аль эсхүл буцах хаяг, буух эзэнтэй үндэсний компаниуддаа итгэж замаа ч, мөнгөө ч Монголдоо үлдээх үү? гэдэг Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэд ард түмнээс асууж оноосон эхний бодлого болж байна. 

Ховд-Өлгийн замыг хойш суулгүй ашиглалтад оруулж чадвал ‘Бүх аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбож дуусгах’ Засгийн газрын мөрийн хөтөлбөр бүрэн биеллээ л гэсэн үг. Үүрэг хүлээх энэ цаг дор зам тавихад занга болсон энэ мэт асуудлыг шийдэж байж л үндэсний компаниудад үүр цайж, үндэстэн Монгол минь мандан бадарна.

О.БАТ

59 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2017-10-18 103.9.91.40

үүний ард аймгийн засаг дарга,түүнээс дээш албан тушаалтнууд бгаа нь ойлгомжтой шүү дээ.одоо иймэрхүү юман дээр л хүрэлсүх,нямдорж нарыг харъя даа,та минь ээ.

Avatar

Зочин 2017-10-18 202.9.40.98

Хятад компаниар тавиулсан замууд л сайхан байдын ш дээ. Манайхан дэмжихээр халтуурдана хэцүү хэцүү. Хэнтийн Дундговийн замын зарим хэсэг манайхан тавьсан илт муу ш дээ

Avatar

zamchin 2017-10-18 66.181.160.34

ene ogt undeslelgui medeelel tawisan setguulch utasnii dugaaraa uldeenee unen zow medeelliig barimttai n ugiy.

Avatar

Зочин 2017-10-18 122.201.22.165

Хятадуудын зам монголын зам хоер газар тэнгэр шиг тавигдсаныг бугд мэднээ

Avatar

Зочин 2017-10-18 122.201.22.165

Хэн тэндерээс мөнгө авсан байж л таараа л даа Нэг хятадын компани очоод зугээр авна нөгөөдөх нь өгнө гэж ёстой байхгуй л дээ Тодорхой асуудал шуу дээ?

Avatar

Зочин 2017-10-18 27.123.212.143

527

Avatar

Zamchin 2017-10-18 66.181.182.30

Baynhongor-Baidragiin guur chigleliin 129 km zamiig bas l Hytaduudad ugsunduu 3 jil gacaasnii ecest

Avatar

М 2017-10-18 150.129.143.165

Зам тавьж байгаа

Avatar

Зочин 2017-10-18 150.129.143.87

Уг нь монголчууд хийхийг дэмжиж бн.ховдын Бямбацогтын замаар үргэлжлэд хятадудын тавьсан замар явад үзээрэй асар их ялга би.бид хятадуд шиг замаа тавиад сурчихвалч…

Avatar

zochin 2017-10-18 121.162.133.130

hyatad geheer l uzen yaddagaa boliul taarna. zugeer barigdaj baigaa zamin talaar hudal medeelel uguud yahnavdee. bas negend ni nuluutei said darga nar garchihsan. terniigee ashiglaj uursduu ideh geed baij yadaad hudal yum bichuuleed bgaa yum bishuu

Avatar

60 000 000 2017-10-18 103.26.195.105

Urd hurshid 5 jiliin dotor 60 000 000 huniig yaduurlaas gargasan tuhai uneeder TV-geer medeelj baina. Mongoliin 3 saya hunii 30 % buyu 1 saya / 1 000 000 / hun yaduurlaas gargah ni tiim ch hund asuudal bish ajee. amjilt.

Avatar

Hovd 2017-10-18 27.123.212.135

Zam tawiaad duusaj bnashde hu.daraa jilhar zamaar ugii hovdiin hoorond yawaarai

Avatar

Зочин 2017-10-18 202.179.31.27

Бид ховд аймгийн иргэд БӨ аймаг руу явахдаа харж бн зүгээр л сайхан чанартай хийж бгаашдээ Хятадууд чанартай хийдэг харин монгол ххк бол арай чдээ

Avatar

Зочин 2017-10-18 66.181.160.127

Hua shi ajilaa hiij bgaa, Tolbo ruu udur bur taxinii uilchilgee erheldeg bi medej bn kkk.

Avatar

BAR uls bolgonoo. 2017-10-18 103.26.195.105

Shine Zasgiin gazariin saiduud Mongoloo economic default-dampuural yaduurlaas gargaj Bayan Mongoloo BAR uls bolgoh boltugai.

Avatar

urnaa 2017-10-18 66.181.160.34

Hudlaa medeelel oruulahaa blioch ee oorsdiin nvdeer haraagvi bj shn hudal medeelel oruulah yma. Ajil ni ehleed 2 jil blj bhad

Avatar

Зочин 2017-10-18 103.9.90.53

Хятадуудад өгч байснаас монголын компанидаа өгч нутгийн иргэдийг нь ажилтай болгосон нь дээр шүү дээ

Avatar

Зочин 2017-10-18 202.9.40.98

Манай нутгийн иргэд л лав тэр замын шороо тоостой хутгалдахгүй шүү. Архиа уугаад явж байсан нь дээр байдаг юм.

Avatar

Зочин 2017-10-18 202.179.31.1

Тендер Бямбацогтын компанд өгч болохгүй Алтайн зам мөн Жол компанид өгчболохгүй бусад нь яах вэ Тэд нар чанаргүй барьдаг

Avatar

Зочин 2017-10-18 103.9.90.53

битгий ингэж улстөржиж бай л даа тануус

Avatar

Зочин 2017-10-18 34.173.66.146

Хүрэлсүх хүүг амжих эсэхийг харий

Avatar

Зочин 2017-10-18 18.97.48.231

өмнөх сайдууд нь чадаагүй ажлыг одоо энэ хэд амжих нь уу одоо л нэг харий.

Avatar

Зочин 2017-10-18 83.231.206.103

зам тавьж байж хөгжил ирнэ. ховд баянөлгийн замыг барихыг яааравчлуул.

Avatar

Зочин 2017-10-18 7.123.213.171

өмнөх сайдууд нь чадаагүй ажлыг одоо энэ хэд амжих нь уу одоо л нэг харий.

Avatar

Зочин 2017-10-18 152.29.40.165

Ene baliar yumaa boliulaad mongoliin kompaniara hiilgeechee

Avatar

Зочин 2017-10-18 41.132.231.242

Хүрэлсүх хүүг амжих эсэхийг харий

Avatar

Зочин 2017-10-18 186.39.145.84

mongolchuudaaraa hiilgeech dee. iim ajluudiig ingej gatsaaj bolohgui shuu dee

Avatar

Зочин 2017-10-18 101.147.50.239

үндэсний ховдын компанидаа өгөх хэрэгтэй

Avatar

Зочин 2017-10-18 58.157.6.41

Хүрэлсүх үндсэрхэг үзэлтэй хүн энэ хятадууудад анхааруулга өгч монголын замдаа өг

Avatar

Зочин 2017-10-18 73.16.56.219

зам тавьж байж хөгжил ирнэ. ховд баянөлгийн замыг барихыг яааравчлуул.

Avatar

Зочин 2017-10-18 202.80.99.166

mongolchuudaaraa hiilgeech dee. iim ajluudiig ingej gatsaaj bolohgui shuu dee

Avatar

Зочин 2017-10-18 135.9.168.17

хууль бусаар хятадын компанид олгосон тендэрээ болиул

Avatar

Зочин 2017-10-18 16.142.192.58

өмнөх сайдууд нь чадаагүй ажлыг одоо энэ хэд амжих нь уу одоо л нэг харий.

Avatar

Зочин 2017-10-18 237.193.51.81

Mongolchuud odoo oorsdoo hiij buteeh tsag n bolsoooon

Avatar

Зочин 2017-10-18 174.8.226.188

mongiig n awaad idtsen dee

Avatar

Зочин 2017-10-18 17.211.33.14

өмнөх сайдууд нь чадаагүй ажлыг одоо энэ хэд амжих нь уу одоо л нэг харий.

Avatar

Зочин 2017-10-18 166.245.4.142

mongiig n awaad idtsen dee

Avatar

Зочин 2017-10-18 44.141.18.179

Хүрэлсүх хүүг амжих эсэхийг харий

Avatar

Зочин 2017-10-18 202.163.171.18

mongolchuudaaraa hiilgeech dee. iim ajluudiig ingej gatsaaj bolohgui shuu dee

Avatar

Зочин 2017-10-18 157.195.247.170

Ene baliar yumaa boliulaad mongoliin kompaniara hiilgeechee

Avatar

Зочин 2017-10-18 244.29.128.25

Mongolchuud odoo oorsdoo hiij buteeh tsag n bolsoooon

Avatar

Зочин 2017-10-18 171.234.173.157

mongiig n awaad idtsen dee

Avatar

Зочин 2017-10-18 25.152.41.89

Хүрэлсүх хүүг амжих эсэхийг харий

Avatar

Зочин 2017-10-18 48.50.238.148

Хүрэлсүх үндсэрхэг үзэлтэй хүн энэ хятадууудад анхааруулга өгч монголын замдаа өг

Avatar

Зочин 2017-10-18 233.243.52.88

Mongolchuud odoo oorsdoo hiij buteeh tsag n bolsoooon

Avatar

Зочин 2017-10-18 114.32.197.47

үндэсний ховдын компанидаа өгөх хэрэгтэй

Avatar

Зочин 2017-10-18 90.158.6.88

зам тавьж байж хөгжил ирнэ. ховд баянөлгийн замыг барихыг яааравчлуул.

Avatar

Зочин 2017-10-18 9.212.10.87

өмнөх сайдууд нь чадаагүй ажлыг одоо энэ хэд амжих нь уу одоо л нэг харий.

Avatar

Зочин 2017-10-18 7.114.211.21

өмнөх сайдууд нь чадаагүй ажлыг одоо энэ хэд амжих нь уу одоо л нэг харий.

Avatar

Зочин 2017-10-18 103.9.90.53

нутгийн компанид нь өг

Avatar

zochin 2017-10-18 106.130.215.101

boditoi ajil hiihgui l bol ard tumen ta nariig baih gazart chin bailgaj l taarna daaa

Avatar

Зочин 2017-10-18 119.40.98.10

САЙН тэнэгтвэл БҮҮР тэнэгт ТЭГВЭЛ … OK6

Avatar

Зочин 2017-10-18 124.158.79.169

МАН ДОТОРОО ГУРАВ , АН ДОТОРОО ХОЁР ХУВААГДАЖ ЖИНХЭНЭ МАНАН ЗАДРАХ ТИЙШЭЭГЭЭ ЯВЖ БАЙНА. МАН МИЕЭГИЙН , ХҮРЭЛСҮХИЙН , АЮУРСАЙХАНЫНХ. АН АЛТАНХУЯГЫНХ , ТАРВАГЫНХ ГЭЖ.

Avatar

шонх 2017-10-18 202.9.43.67

МОНГОЛ МӨНГӨТӨИ МӨНГӨГҮИ БАИХ НЬ ОИРМОГХОНДОО ГАЧУУРТ БА ТАВАН ТОЛГОИН ТӨСӨЛ ХЭРХЭН ЯВАГДХААС ШУУД ХАМААРАРАЛТАИ НЬ ҮНЭЭН. төмөр зам таван толгоигоос тавигдах үгүи нь тун бүрхэг баина. БАТТУЛГА ЗҮҮН ТИЙШЭХ ҮЛГЭРЭЭ Л ЯРИАД БАИХИЙМ урагшаа тавигдах тавигдахгүигээ ЁРӨНХИЙ САИД ЗАМЫН САИД ШУЛУУХАН ХЭЛЧМЭЭР БАИНА Ш ДЭЭ. машинаар зөөгөөд явахгүи юм баина дөө ТҮҮХИЙ НҮҮРС Ч ирээдүи алгаа

Avatar

Зочин 2017-10-18 182.160.5.230

Хятадын эсрэг өвчигнөөд сайнаа үзэхгүй. Жирийн хүмүүс л хохирно. Тэнэгтэхээ болих хэрэгтэй. Хоёр хөрштэйгээ эн тэнцүү харьцаад явах нь өлзийтэй.

Avatar

Зочин 2017-10-18 103.9.90.53

Хүрэлсүх хүүг амжих эсэхийг харий

Avatar

Зочин 2017-10-18 103.9.90.53

Ховдын компанидааа өгөх хэрэгтэй ш дээ.

Avatar

Зочин 2017-10-18 103.9.90.53

Хүрэлсүх үндсэрхэг үзэлтэй хүн энэ хятадууудад анхааруулга өгч монголын замдаа өг

Avatar

МОНГОЛ 2017-10-18 103.229.121.155

Ганцхан үнэн юм болно оо…..Тэр нь, хэрэв энэ хэд олигтой юм хийж чадахгүй бол 2020онд МАН улс төрөөс бүрмөсөн арчигдахад хүрнэ……..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж