Бээжин хотод метроны S1 шугам ашиглалтад орж, өчигдрөөс туршилтаар зорчигчдод үйлчилж эхэллээ. Энэ нь Бээжингийн метроны анхны соронзон тээврийн бага дунд хурдтай шугам юм. Нийт замын урт 10.2 км бөгөөд найман буудалтай. Харин оны сүүлчээр Шичан буудлаас Жинан гүүрний буудал хүртэлх шугамыг эхний ээлжинд нээж, туршилтаар явуулах гэнэ. Ингэснээр Бээжингийн баруун хэсэг болох Мэнтоугоу дүүргийн зам тээврийн орчин сайжирч, иргэд үр шимийг нь хүртэж эхлэх аж.
Бээжинд ашиглалтад орсон нь тус улсын хоёр дахь соронзон тээврийн бага дунд хурдтай метроны шугам юм. Анхных нь Чангша хотод ашиглалтад орж байжээ. Дээд хурд нь 160 км цаг бөгөөд энгийн метроноос хурдан учраас аюулгүй байдлын үүднээс цагт ойролцоогоор 120-130 км цагийн хурдтай явах аж. Нэг бүхээгт 150 орчим зорчигч тээвэрлэнэ. Түүнчлэн тээврийн үр ашгийг сайжруулахын тулд тус метроны буудал хоорондын зай бусад метрог бодвол хол буюу 1.5-2 км гэнэ.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ