Уурын галт тэргэн хоолны газар

Хуучирсан мэдээ: 2017.10.18-нд нийтлэгдсэн

Уурын галт тэргэн хоолны газар

Уурын галт тэргэн хоолны газар

Үхань хотын их сургуулийн хоолны газар дотроо уурын галт тэрэг байршуулжээ. Энэ нь гурван бүхээгнээс бүрдэх бөгөөд 40 метр орчим урт юм байна. Яг л цаг хугацаагаар аялаад, өөр цаг үед ирчихсэн мэт сэтгэгдэл төрүүлэх аж. 

Хятадын хоолны газруудад хуучнаа дурсах “аж үйлдвэрийн салхи” сэвэлзэх болсны нэг жишээ нь энэ эртний загвар бүхий галт тэрэг гэнэ. Тус галт тэргийг нэгэн зүтгүүрийн үйлдвэрт 130 мянган юаниар захиалгаар хийлгэжээ. Түүнчлэн хоолны газрын засварт 400 сая юань зарцуулсан байна. Хоолны газар нь төвийн агааржуулалтын систем, Wifi, дуу чимээ тусгаарлагч, сүүдрэвч зэргээр “тоноглогдсон” бөгөөд оюутнууд кино үзэх боломжтой аж. Үүгээр зогсохгүй гал тогооны өрөөнд камер байрлуулсан бөгөөд тогооч нарын хоол хийх явцыг харж болно.

Үхань хотын хэвлэл мэдээллийн хүрээлэнгийн мэдээлснээр тус хоолны газар нээгдсэнээс хойш хоёр цагийн дотор 20 мянган хүн энэ газрыг үзэхээр ирсэн бөгөөд олонх нь “Өдөр болгон ирж хоол идмээр байна” гэсэн сэтгэгдэл үлдээсэн байсан гэнэ.

Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж