Дэд хурандаа Ш.Баасандоржийг Онцгой байдлын газрын даргаар томиллоо

Хуучирсан мэдээ: 2017.10.18-нд нийтлэгдсэн

Дэд хурандаа Ш.Баасандоржийг Онцгой байдлын газрын даргаар томиллоо

Хөвсгөл аймгийн 23 сумын татварын хэлтсийн байцаагч, нягтлан бодогч нар татварын тайлангаа цахимаар өгөх болсонтой холбогдуулан тоон гарын үсэг хэрхэн ашиглах талаарх мэдлэгээ дээшлүүлжээ.

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2017 оны аравдугаар сарын 16-ны өдрийн Б/878 тоот тушаалаар Булган аймгийн Онцгой байдлын газрын даргаар дэд хурандаа Ш.Баасандоржийг томиллоо. ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатараар ахлуулсан ажлын хэсэг Онцгой байдлын газрын даргын ажлыг өчигдөр хүлээлцүүллээ.

Онцгой байдлын газрын даргаар томилогдсон дэд хурандаа Ш.Баасандорж, нийт бие бүрэлдэхүүнтэй уулзлаа. Уулзалтын үеэр Онцгой байдлын албаны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар алба хаагчидтай санал бодлоо солилцон, тэдний санал хүсэлтийг сонслоо. Мөн алба хаагчид хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, албаны нэр хүндийг өргөн өргөж явах, алба хаагчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хөгжүүлэх, байгууллагын хэмжээнд сахилга, хариуцлагыг дээшлүүлэн ажиллах болно гэлээ. Шинэ удирдлага орон нутгийн удирдлагуудтай уулзан цаашдын ажил байдлын талаар ярилцлаа гэж Булган аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж