А.Баярцэцэг дахин Холливудад уригджээ

Хуучирсан мэдээ: 2017.10.18-нд нийтлэгдсэн

А.Баярцэцэг дахин Холливудад уригджээ

АНУ-ын “ARC” салоноос урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн шилдэг 70 сургуулийн дунд, жил бүр уламжлал болгон шилдэг бүтээлийн уралдаан зарладаг.

Холливудын алдарт жүжигчин Стивен Сигалын найруулсан “Attrition” кинонд эмчийн дүр бүтээсэн загвар өмсөгч, мисс А.Баярцэцэг дахин киноны урилга хүлээн авчээ. Гэхдээ тэрбээр ирэх онд тоглох киноныхоо талаарх бусад мэдээллийг одоохондоо нууцалж байгаа аж. 

“Холливудын нэрт жүжигчин Стивен Сигалын найруулсан “Attrition” кинонд гол дүрийн жүжигчний туслах эмчийн дүрд тоглосон. “Дэлхийн мисс”-ийн тэмцээний үеэр Холливудын алдарт жүжигчин Стивен Сигал болон түүний эхнэр Б.Эрдэнэтуяа нартай анх танилцаж байсан. Тэр үед Тайландад болж байгаа киноны шалгаруулалтад оролцож, өөрийгөө сорьж үзээрэй гэсэн хүсэлтийг тэд надад тавьсан юм. Эхний шалгаруулалтад оролцохын тулд кино зохиолоо уншиж танилцаад, өөрийнхөө дүрийг тоглож үзүүлээд, видеогоор явуулсан. Дараа нь кино найруулагчтайгаа очиж уулзан, ур чадварын шалгаруулалтад орсон. “Attrition” кино 2018 оны гуравдугаар сард нээлтээ хийнэ” хэмээн А.Баярцэцэг “Itoim” сайтын мягмар гаригийн дугаарт өгсөн ярилцлагадаа дурьджээ. 

А.Сүрэн
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж