PC Mall дэлгүүрээс зөвлөж байна

Хуучирсан мэдээ: 2017.10.18-нд нийтлэгдсэн

PC Mall дэлгүүрээс зөвлөж байна

Хүүхдүүд бужигнаж “буудаач, оночихлоо” хэмээн хашгиралдаж, тамхины утаа суунаглах газар бол “Интернэт кафе”. Бүгчим, агааргүй энэ орчинд хаа сайгүй бэлэн гоймонгийн сав, хийжүүлсэн ундааны лааз, тамхины иш хөглөрнө.

Haier брэндийн угаалгын машин ашиглах гарын авлага

Эрхэм худалдан авагч Танд Haier брэндийн угаалгын машин сонгосонд баяр хүргэе. 

Зөвхөн танд зориулан угаалгын машины гарын авлагыг танилцуулж байна. Дэлхийн брэнд угаалгын машиныг мэргэжлийн хүмүүсийн гаргасан текник технологийн дагуу хэрэглэх нь таны насан туршийн хэрэглээ болох үүднээс танилцуулж байна. 

Хамгийн түрүүнд угаалгын машин ашиглаж эхлэхээс өмнөх аюулгүй байдлын зөвлөмж

  • Тээвэрлэлтийн боолтуудыг салгах
  • Цахилгааны утас нь залгуурт хүрч байгаа эсэх
  • Угаалгын машиныг хүйтэн усны шугамд холбох
  • Угаалгын машин болон халаагуурын хооронд зайтай, нарны шууд тусгалаас хол байршуулна.
  • Цахилгааны залгуурыг гэмтээхгүй байх.
  • Усны шугам найдвартай, бат бөх, ус алдахгүй байгааг тодруулах.
  • Аюулгүй ажиллагааны дүрэмд: нойтон гараар ашиглахгүй байх, шатамхай угаалгын шингэн, спрей ашиглахгүй байх, хуурай хими цэвэрлэгээний бодис ашиглахгүй байх.
  • Хүүхэд багачуудыг, оюуны чадамжгүй иргэдийг угаалгын машинд ойртуулахгүй байх.
  • Угаалгын машиныг нойтон газар байршуулахгүй байх, норсон тохиолдолд өөрөөр нь хатаах.
  • Угаалгын машиныг хивс, тавилгын ойролцоо байршуулахгүй байх.
  • Дутуу эд ангитай ажлуулахгүй байх.

Өдөр тутамдаа:

  • Хувцас орооцолдхоос сэргийлж цахилгааныг хааж, утас уяаг боох, эсвэл жижиг сетка уутанд хийх.
  • Цахилгаан хэмнэх үүднээс угаалга бүрийн дараа унтраах мөн тогноос залгуураар нь салгах.
  • Амсарыг нь арчиж байх.
  • Угаалгын машин ашиглаагүй үед хаалгыг нь нээлттэй байлгаж хатаах шаардлагатай.
  • Цахилгаан залгуур гэмтсэн тохиолдолд найдвартай засварлах шаардлагатай.
  • Угаалгын машин дээр хүнд зүйлс тавих, халаагуур, чийгтэй эд зүйлс тавихыг хориглоно.
  • Угаалгын машины хаалга хэт халдаг учир хүрэхгүй байх. 
  • Ажиллаж байх үед угаалгын бодис хийх сав нээхгүй байх.
  • Угаалгын машины хаалга автомат цоожтой бөгөөд түр хугацааны дараа тайлагдана.
  • Угаалгын машины хаалгыг устай үед нээж болохгүй.
  • Угаалгын машиныг гялгар уутаар битүүлэхгүй байх.
  • Сэгсрэх үед угаалгын машиныг зогсоож болохгүй.

Тээвэрлэлтийн боолтуудыг тайлах

Угаалгын машин тээвэрлэх үйл явцад эвдрэл гэмтлээс сэргийлж боолттой байдаг.

Угаалгын машиныг тэгшхэн байршуулах боломжтой

Угаалгын машин нь эргэлддэг хөлтэй бөгөөд гадаргуу дээрх налууд нь тааруулж тэгшлэх боломжтой. Энэ нь угаалгын машин үйл ажиллагааны үед вибрацгүй, чимээ шуугиангүй ажиллах боломжийг олгодог. Угаалгын машины шал нь тэсвэртэй тэгш гадаргуу дээр байх хэрэгтэйг анхаана уу.

Усны шугам холболт

Усны шугамны гайк нь угаалгын машины муфт оролруу холбогдох бөгөөд цэвэр хүйтэн усны шугамд холбогдоно.

Бохир ус зайлуулах шугам

  1. Ус зайлуулах хоолойг зурагт үзүүлсний дагуу ташуу шугмаар бохир ус зайлуулах хоолойд холбох шаардлагатай. Хэрэв бохир ус зайлуулах хоолойг уртасгах хэрэгтэй бол мэргэжлийн засварын хүмүүст хандана уу
  2. Зурагт үзүүлсний дагуу бохир ус зайлуулах хоолой газраас 80-100 см өндөрт байршуулах шаардлагатай бөгөөд угаалгын машины арын хананд бэхлэх боломжтой.

Ус зайлуулах шугам нь найдвартай, ус гоожих завсаргүй, бат бэхлэгдсэн байх шаардлагатай. Хэрэв ус зайлуулах хоолой газраар эсвэл 80 см бага өндөрт байршуулсан бол угаалгын машинд ус дүүрэх боломжгүй, байнга усаа алдах болно.

Цахилгааны эх үүсвэрт холбох

  • Цахилгааны залгуур 220-240В~/50Гц стандартад нийцсэн чанартай ачаалал даах чадвартай байх ёстой гэдгийг анхаарна уу.
  • Аюулгүй байдлыг хангах үүднээс хамгаалагч пускатель 13 ампер байлгах шаардлагатай.
  • Угаалгын машины залгуурт тохирох ёстой.
  • Газардуулагчтай байх ёстой.

Удидлагын хэсэг (Haier HWD70-1482 угаалгын машины жишээ)

A.

Асаах товчлуур

F.

Эрчимтэй тохиргооны товчлуур

K.

4+4 товч

B.

 Програм сонгох бариул

G.

Түргэн Угаалга

L.

Урьдчилсан угаалгын товч

C.

Угаах температурын тохируулах товчлуур

H.

Угаалгын бодис хийх хэсэг

M.

Угаалга эхлүүлэхийг хойшлуулах товч

D.

Эргэлтийн хурдыг тохируулах товч

I.

Старт/Пауз товч

 

 

E.

Дэлгэц

J.

Хатаах товч

 

 

Функц болон заавар

Програмын сонголт

Угаалгын машин ашиглах нь

Угаалгын програм солих шаардлатай бол «Старт/Пауз» товч дээр дарж унтраах буюу тогноос салгана. Ингэснээр угаах програмыг солих боломжтой.

Угаалгын үед гэнэт тог тасарсан тохиолдолд автоматаар угааж байсан функц, үлдсэн цагын мэдээллийг санах боломжтой, мөн эргэн тог ирэх тохиолдолд өөрөө үргэлжлүүлж угаах ёстой.

Хувцас ялгах нь – бэлтгэл ажил

  • Хувцасыг материалын дагуу болон хиртэлтээр нь ялгана – хөвөн даавуу, нийлэг эдлэл буюу синтетика, ноос ноолуур, торго гэх мэт.
  • Цагаан эдлэл болон өнгөт гэж ялгах хэрэгтэй. Будаг алдах эсэхийг гараараа угааж туршиж болно.
  • Кирмааг эргүүлэх хэрэгтэй, дотроос нь эд зүйлийг гаргах нь зүйтэй, мөн хатуу гоёл чимэглэлийг салгах хэрэгтэй.

Анхааруулга: Жижиг эд зүйлс, жишээ нь товч, зүү гэх мэт, угаалгын машиныг эвдэх аюултай.

  • Дотуур хувцас, нарийн хийцтэй давуу зэргийг тусгай угаалгын уут дотор хийж угаана. (эдгээр зүйлийг гараар угаахыг зөвлөдөг).
  • Хувцасны цахилгаан болон утас уяаг боох, товч товчилсон байх шаардлагатай, мөн оймс, тэлээ, дотуур хувцас нь жижиг угаалгын уутанд хийх хэрэгтэй.

Угаалгын машин ажлуулах дүрэм

  • Хамгийн анх угаалгын машиныг ямар ч хувцасгүй хоосон 60°С угаалгын шингэн хийж угаах хэрэгтэй. Энэ нь угаалгын машин дотор үйлдвэрлэлийн явцад байж болзошгүй бохир ус, тос маслыг цэвэрлэх зорилготой.
  • Хувцас угаах үед нэг нэгээр нь угаалгын машинлуу хийх бөгөөд хаалгыг нягт сайн хаах хэрэгтэй.
  • Угаалгын машины даацыг хэтрүүлж болохгүй.

Угаалгын шингэний сонголт 

  • Угаалгын шингэнээс угаалтын чанар шууд холбоотой. Бүрэн автомат угаалгын машины шингэн нь хөөс бага гаргадаг бөгөөд хамгийн үр дүнтэй. Ноос ноолууран болон синтетика эдлэлд тусгай угаалгын шингэн хэрэглэхийг санал болгодог. Трихлоэтилен гэх мэт хуурай хими цэвэрлэгээний бодис ашиглаж болохгүйг анхаарна уу.
  • Угаалгын шингэний хэмжээг савлагаан дээрээс нь зааврын дагуу хийх бөгөөд хэтрүүлж хийх нь үр дүнд сөргөөр нөлөөлнө.

Угаалгын машинд угаалгын шингэн нэмэх 

  • Угаалгын машины савыг зөөлөн онгойлгох шаардлагатай хэмжээний дагуу угаалгын шингэн болон хувцас зайлагчийг тохируулж хийнэ.
  • Урьдчилсан угаалгатай програм сонгосон тохиолдолд 1 болон 2 гэсэн хэсэгт угаалгын шингэн хийнэ. Бусад тохиолдолд 1 гэсэн тэмдэглэгээтэй хэсэгт угаалгын шингэх хийх хэрэггүй.
  • Шингэн угаалгын бодис ашиглах тохиолдолд хэтрүүлж хэрэглэхгүй хэмжээг тааруулан хэрэглэнэ.
  • Зөөлрүүлэгч бодис хэтрүүлэн хэрэглэх хэрэггүй бөгөөд даавуун материалуудыг гэмтээх боломжтой.

Цахилгаан зарцуулалтыг хэмнэх зөвлөгөө

Дүүрэн угаахын тулд хувцас бөөнөөр нь цуглуулах.

Угаалгын машины даацыг хэтрүүлэхгүй байх.

Зөвхөн их хиртсэн хувцсыг урьдчилсан угаалгаар угаах.

Хиртэлт багатай хувцас угаах үед угаалгын бодис бага ашиглах.

Угаах температурыг зөв сонгох хэрэгтэй. Учир нь орчин үеийн угаалгын бодис 60°С хүртэл үр дүнтэй байдаг. Хэрэв шаардлагатай бол их хэмжээгээр зөвхөн их хиртсэн хувцас угаах.

Угаалгын бодисыг зааврын дагуу хэрэглэх хэрэгтэй.

Хувцасны угаах зааварчилгаа

Угаалгын машины цэвэрлэгээ 

  • Угаалга бүрийн дараа хаалгыг нээлттэй орхих шаардлагатай.
  • Угаалгын бодис хийх хавыг гаргаж угаах боломжтой.
  • Угаалгын машины гадаргууг цэвэрлэх нойтон алчуураар цэвэрлэж болно. Мөн дотор хэсгийн чийгтэй алчуураар арчих мөн резин гадаргууг арчих боломжтой.

Фильтр цэвэрлэх

Угаалгын машины фильтрийг сар нэг удаа цэвэрлэх хэрэгтэй. Фильтрийг гаргах үед ус асгарах тул ус тосох сав хэрэгтэй. 

  1. Багахан хүч гарган отвертка ашиглан фильтрийн тагыг онгойлгоно. (1)
  2. Резинен шланг гаргаж түүний бөглөөг авснаар ус гойжно. (2-3)
  3. Эргэн бөглөөгөөр таглаад буцаагаад орхино. (4-5)
  4. Фильтрийн эргүүлж гаргаад усаар угаагаад, буцаагаад хийнэ. (6-7-8)

Угаалгын  машин ажиллах үед фильтрийг эргэн байршуулсан байх хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж