(1-р хэсэг)
Үл хөдлөх хөрөнгийн технологийн салбарын хамгийн алдартай мэргэжилтнүүдийн нэг Майкл Гейррити-тэй хийсэн ярилцлагыг RE/MAX Mongolia компанийн маркетингийн албанаас орчуулан бэлтгэж хүргэж байна. Технологи маш их хувьсан өөрчлөгдөж бидний төсөөлж ч байгаагүй олон өөрчлөлтийг авчирч байгаа ба цаашид ч авчрах хандлагатай байна.
Blackchain-ий шинэ эрин үл хөдлөх хөрөнгийн зах зээлд юуг авчирч байна вэ?
Эх үүсвэр: Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн сэтгүүл, World Property Journal
Майкл Геррити нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн тэргүүн эгнээнд 30 гаруй жил ажиллаж байна. Тэрээр Орландо мужаас гаралтай бөгөөд үл хөдлөх хөрөнгийн зуучлалын салбарт олонд танигдаж бизнесийн үйл ажиллагаа явуулсан сүүлийн 17 жилийн хугацаанд худалдааны оффисын худалдаа болон түрээсийн нийт 300 сая ам.долларын гүйлгээг амжилттай хийсэн юм. Тэрээр Миами, Фла, Ирвине, Калифорниа, болон доод Манхаттаны оффисууддаа сүүлийн 15 жилийн хугацаанд төвлөрөн ажиллаж, Миами хотод суурилсан хөрөнгө оруулалтын ферм болох Геррити Капитал-аар дамжуулан Proptech компанийг үүсгэн байгуулж, хөгжүүлэн үл хөдлөх хөрөнгийн технологийн салбарт тэргүүлэгч гэдгээрээ олонд алдаршсан хүн юм.
Түүний үүсгэн байгуулсан үл хөдлөх хөрөнгийн технологийн компаниуд гэвэл: Олон улсын үл хөдлөх хөрөнгийн мэдээллийн тэргүүлэгч эх үүсвэр болох Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн сэтгүүл, нээлтээ хийгээд 7 сарын хугацаанд л гэхэд дэлхий даяар 2 сая гаруй байрны мэдээллийг өөртөө нэгтгэж чадсан олон улсын үл хөдлөх хөрөнгийн мэдээллийн сан болох Globallisting.com хаяг болон удахгүй нээлтээ хийх Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн солилцоо зэрэг компаниуд юм.
Түүний байгуулсан хамгийн сүүлийн компани нь бусад компани дундаас нь хамгийн нэр хүндтэй нь юм.
Түүний зорилго: Blockchain-ы шинэ технологиудыг нэвтрүүлэх, цахим аюулгүй байдал, ICO, далд валют, хиймэл оюун ухаан болон зохицсон механизм, дэлхийн хэмжээнд өндөр чанартай үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтыг хөгжүүлэх зэрэг ажлуудыг хийснээр санхүүгийн тодорхой эрх чөлөөнд хүрэх явдал юм. Ирэх жилүүдэд Гейрритигийн дэлхийн үл хөдлөх хөрөнгө арилжааны групп нь хөгжүүлэгч, эзэмшигчид болон дэлхийн даяар тархсан, өмчийн эрх шаардсан мөн засгийн газрын удирдлага доорх дижитал үл хөдлөх хөрөнгийн хөрөнгийн биржийн солилцоо’ хэмээх цувралын оператор болох юм.
Өнгөрсөн 7 хоногт Гейррититэй ярилцсан 1 цагийн ярилцлагын хүрээнд бид түүнээс ЖИЛД 12 ИХ НАЯД АМ ДОЛЛАРЫН УРСГАЛ ДУНД БАЙДАГ ДЭЛХИЙН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ИРЭЭДҮЙ ТЕХНОЛОГИОС ХАМААРЧ ХЭРХЭН ӨӨРЧЛӨГДӨХ ТУХАЙ мэдээллийг авлаа.
-Bitcoin үндсэн тоглогчийн үүрэг гүйцэтгэхийн хамт Blockchain систем нь дэлхийн валютын ертөнцөд тэргүүлэгч технологи болж байна. Гэтэл Blockchain программтай ижил төрлийн систем нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг бага багаар унагаж байна. Яагаад вэ?
-‘Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн зах зээл бол маш том зах зээл хэдий ч олон хуваагдсан замбараагүй салбар юм. Zillow болон түүнтэй төстэй байгууллагуудад тулгамддаг нэг асуудал бол зөв үнэлгээ хийхэд шаардлагатай үнэн бөгөөд бүрэн мэдээллээ авах юм, яагаад гэвэл тэд мэдээллээ орон нутгийн болон бусад мэдээллийн эх үүсвэрээс авдаг бөгөөд тэдгээр мэдээлэл нь заримдаа худал мэдээлэл, буруу статистик дүнтэй байх зэргээс үүдэн буруу мэдээллээр хангасан алгоритм нь тооцооллын буруу үр дүн гаргадаг. Өөрөөр хэлбэл буруу мэдээллийн үр дүн нь алдаатай байна. Харин Blockchain системийг үл хөдлөх хөрөнгийн салбарт ашиглахын хувьд 2 тал гүйлгээг батлахаас өмнө Blockchain систем нь мэдээллийн санд буй бүхий л гүйлгээг шалгаж баталгаажуулдаг учраас гүйлгээнд буй ямар нэг алдаатай болон хуурамч мэдээллийг автоматаар хасдаг.
Өндөр чанар бүхий гүйлгээний баталгаажуулалт, эрх шилжүүлэлтийн процесс нь энэхүү салбарын уналт болох боломжтой. Үүнд нэгэн жишээ болгон blockchain системийн гүйлгээний үед эзэмшигчийн эрх болон хөрөнгийн эрх зэргийг хамруулан авч үзэх шаардлагагүй болж байгаа юм. Blockchain систем нь эзэмших эрх болон хаягны хувьд албан ёсны систем болж байгаатай холбоотой.
“Мөн энэ нь ирээдүйд дэлхийн үл хөдлөх хөрөнгийн албан ёсны бүртгэл болж ч магадгүй. Олон улсын үл хөдлөх хөрөнгийн хувьд ихэнх улсуудын орон нутгийн мэдээллийн санд тухайн үл хөдлөх хөрөнгийн худалдан авагч болон худалдагчийн гүйлгээ, хөрөнгөтэй холбоотой нарийвчилсан мэдээлэл буюу насжилт, хэмжээ, өмнө нь төлөгдөж байсан үнэ зэрэг гүйлгээний талаарх санхүүгийн болон бусад мэдээлэл, эдийн засгийн өөрчлөлтийн талаарх ямар нэг цогц мэдээллүүд байдаггүйгээс асуудал тулгардаг.”
Blockchain систем нь үүнийг ашиглаж байгаа бүх үйлчлүүлэгчдийн үл хөдлөх хөрөнгийн хөдөлшгүй дансны гүйлгээний мэдээллийг нэгтгэсэн байдаг ба тэдгээр нь тус бүрдээ баталгаажсан байдаг учраас энэхүү систем нь АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хувь нэмэр оруулаад зогсохгүй олон улсын зах зээлд сайн нөлөөтэй юм.
“Энэ систем нь хуурамч мэдээллийг хасаж зөвхөн үнэн зөв мэдээллийг өөртөө багтаасан. Та энэ системд байгаа бүх хүн гүйлгээг зөвшөөрөхөөс нааш тухайн гүйлгээг хийх боломжгүй. Хэрэв хэн нэгэн үл хөдлөх хөрөнгийн худалдагч тал болон мэдээлэл эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хөрөнгийг дахин худалдаалахаар системд оруулсан тохиолдолд хуурамч мэдээллийг тодорхойлж дор нь устгана. ” гэж Гейррити дахин хэллээ.
-Энэ 7 хоногийн байдлаар 2 сая гаруй үл хөдлөх хөрөнгийн мэдээллийг өөртөө нэгтгэж чадсан globalListing.com хаягийг та удирдан зохион байгуулж байна. Та энэхүү мэдээллийн хувьслыг үл хөдлөх хөрөнгийн бизнест хэрхэн нөлөөлнө гэж үзэж байна вэ?
-‘Мэдээлэл үргэлж чухал үүрэг гүйцэтгэдэг байсан харин одоо бидэнд цогц мэдээлэл болон технологийн ертөнцөд IOT нэрээр мэдэгдэх интернет дэх мэдээлэл гэсэн 2 систем бий. Энэ нь интернет орчинд холбогдсон бүхий л хэрэгсэл, салбар бүрийн мэдээллийг багтаасан цогц системд нэвтрэх боломжийг байгууллагууд олгосон. Ингэснээр та цогц мэдээллийн уурхайд нэвтэрч чухал мэдээллийг цуглуулан, өндөр хүчин чадал бүхий компьютерийн алгоритмыг ашиглан хэдэн тэрбум мэдээллээс хэдхэн секундийн дотор хэрэгтэй мэдээллээ авах боломжтой.
“Интернет дэх мэдээлэлтэй харилцаа хамаарал ихсэж буй энэ үед бид хүн төрөлхтний түүхийн 20,000 жилд бий болгоогүй мэдээллийг 2-хон жилийн хугацаанд бүтээж мэдээллийг дараах зүйлсэд ашигласан. Хангалттай мэдээллийг цуглуулсан тохиолдолд хамгийн чухал зүйл нь урьдчилсан судалгааг гаргах юм. Үүний нууц жор нь урьдчилан таамаглах тооцоолол. Цуглуулсан мэдээлэл нь ямар төрлийн үйлчлүүлэгчид өөрсдөө юу хүсэж байгаагаа мэдэхээс нь өмнө сонирхож буй мэдээллийг нь урьдчилан санал болгох байдлаар гаргаж, үйлчлүүлэгчдийг хүссэн чиглэлд нь чиглүүлэх ба тэднийг хүссэн сонголтоо хийж, гүйлгээг амжилттай хийх үндэс болж байгаа юм.
‘Үл хөдлөх хөрөнгийн салбарын сонирхолтой хэсэг нь энэ юм. Системийн хэрэглэх хэрэглэгч олон болох тусам бидний гүйлгээний талаарх судалгаа болон мэдээлэл нэмэгдэж цаашид хэрэглэгчдийг бодож ч байгаагүй байхад нь тодорхой хэдэн үл хөдлөх хөрөнгө дээр хүссэн зүйлийг нь санал болгож эхлэх юм .’
‘Энэ нь Амазон худалдааны цахим хуудсаас ном худалдаж авахтай л адил байх юм. Та Амазоноос 2-3 ном авсны дараа тэд таньд таалагдах боломжит номыг санал болгодог. Энэ нь ямар учиртай вэ гэвэл тэдэнд нэг төрлийн номонд дуртай хэдэн сая хүн худалдан авсан мэдээлэл байдаг бөгөөд эдгээр хүмүүсийн хувийн чанар хоорондоо адилхан байдаг байна. Үүнийг мэдээллийн ижилсэл гэдэг.’
-Та blockchain.тэй адил Дэлхийн Үл Хөдлөх Хөрөнгийн Арилжааны гол хэрэглүүр бүхий үл хөдлөх хөрөнгийн технологиуд нь үл хөдлөх хөрөнгийн баялгийг масс руу авчрах технологи дээр суурилсан хувьсгалын концептийн талаар сонирхож байна уу?
‘Та үүнийг ирээдүйд ямар үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна вэ?
-‘Өмнө нь хэлж байсанчлан blockchain нь гүйлгээний зөрүү болон хуурамч мэдээллийг багасгаж бодит хөдөлшгүй гүйлгээний мэдээллийг бий болгодог. Тэгэхээр энэ нь бизнесийн стандартыг бий болгож байгаа юм. Түүнчлэн цогц мэдээллийн зорилгоор гүйлгээтэй холбоотой бүх нарийвчилсан мэдээллийн түүхийг үүсгэдэг ба энэ нь санхүүгийн талбарт доголдол авчирдаг. Wall Street-н ихэнх фермүүд нь жил бүр шинэ санхүүгийн ертөнц дэх blockchain-ы компаниуд болох FinTech-т хэдэн арван тэрбум долларын хөрөнгө оруулалт хийдэг. Энэ нь банк, санхүү, баялгийн менежмент болон хөрөнгө босгох зэрэгт хүрвэл миддлмэнийг арчин хаях юм.
‘Түүнчлэн, миний үзэж байгаагаар ойрын хугацаанд буюу дараагийн 3-5 жилийн хугацаанд үл хөдлөх хөрөнгийн бас нэгэн түлхүүр зах зээл болох үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт энэхүү нөлөөнд автах юм. Хөгжиж буй Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн арилжааны Fintech хамтын компанийг хөрөнгөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа ба 2018 онд blcokchain-ы технологиуд, цахим хамгаалалт, далд валют, зэргийг нэвтрүүлснээр дэлхийн хамгийн анхны үл хөдлөх хөрөнгийн цахим хувьцааны арилжааг бий болгох юм. Бид Silicon Valley-гийн тэргүүлэгч хуулийн ферм Wilson Sonsini-тэй хамтран цахим хөрөнгө оруулалтын салбарын шинэ технологийг бий болгон эзэмшихээр хүсэлтээ өгсөн байгаа.
Энэхүү программыг гаргаснаар бид шилэгдмэл, цахим аюулгүй байдлыг хангасан өндөр чанар бүхий хөрөнгийг сонгох боломж бүрдэх ба blockchain-ын эзэмшлийн эдгээр хөрөнгүүдийг илүү жижиг хувьцаа мэт санхүүгийн бүтээгдэхүүн болгон зохиогчийн эрхийг нь авснаар үүнийг синтетик хамгаалалт хэмээн нэрлэсэн ба эзэмшиж буй хүмүүст нь өөрийн эзэмшлийн хөрөнгийг энгийн хувьцаа шиг худалдах боломж олгож байгаа явдал юм.
Хэрэв манай хөрөнгө оруулагч үйлчлүүлэгч байлаа гэж бодоход Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн арилжааны үйлчлүүлэгч болсноор жишээ нь $10,000-$50,000 –ын гүйлгээ хийхэд хувийн аккаунт үүсч бид танд Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн арилжааны доллартай тэнцэх далд хэлбэрийн валютыг таны данс руу шилжүүлнэ. Эдгээр цахим зоос нь маш үр дүнтэй, автомат ухаалаг гэрээ бүхий таны заавраар тодорхой хөрөнгийг худалдан авах, ийм төрлийн хөрөнгийг дотооддоо болон олон улсад арилжих, хуваалцах боломжтой.
$1000 долларыг хүртэл үр ашигтай байлгахын тулд жижиг болон дунд хэмжээтэй хөрөнгө оруулагчдад зориулсан өндөр чанартай хөрөнгүүдийн үл хөдлөх хөрөнгийг хөрөнгө оруулалтыг демократчилах гэж байна. Жижиг хөрөнгө оруулагчийн хувьд 1000 доллартай байхад өндөр чанартай үл хөдлөх хөрөнгө буюу жилийн 7% эсвэл 10% магадгүй түүнээс их хэмжээний эргэлтийн хөрөнгө бүхий орлоготой хөрөнгийг эзэмших боломжтой юм.
Үргэлжлэл бий.
Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ зах зээлд зарагдаж буй бүтээгдэхүүнүүдийн үнэнд тулгуурлагдаж хамгийн бодит үнэлгээ гаргах үндсэн суурь болдог бөгөөд Улаанбаатар хотод 17 салбартай 300 гаруй үл хөдлөх хөрөнгө зуучлагч агентуудтай Ремаксын хувьд 100,000 гаруй үл хөдлөх хөрөнгийн мэдээллийн сантай, сар бүр 300 орчим гүйлгээ хийгддэг зэрэг энэ салбарын гол үзүүлэлтүүдээрээ хамгийн бодит үнэлгээний дата баазыг бүрдүүлээд байгаа юм.