Сайд нарыг дэмжсэн саналын хувь

Хуучирсан мэдээ: 2017.10.17-нд нийтлэгдсэн

Сайд нарыг дэмжсэн саналын хувь

Төмөр замынхаа эргэн тойронд байна даа. Гэхдээ яг ч тодорхой биш л дээ. “Сод монгол” компанийн харьяа хоёр улсын хамтарсан “Мэргэ ван” гэж компани байдаг юм. Түүгээр бас орж, гарч байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг өчигдөр /2017.10.17/ УИХ-д өргөн барьснаар улс төр хөдөлгөөнд орлоо. УИХ-ын байнгын хороод ч тэр даруй идэвх, ирц сайтай хуралдаж, сайд нарыг дэмжив. Өнөөдөр УИХ-ын чуулган 10.00 цагт хуралдаж, сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ.

Байнгын хорооны хуралдаанаар сайд нарын дийлэнхийг 90-100 хувийн саналаар дэмжсэн бол Хууль зүй, дотоод хэргийн сайдад нэр дэвшигч Ц.Нямдоржийг 60 хувийн саналаар дэмжив.  

Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу Ерөнхий сайд Засгийн газрын танхимын бүтэц, бүрэлдэхүүнээ Ерөнхийлөгчтэй зөвшилцөх ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгч өчигдөр сайдад нэр дэвшигчдийг хүлээн авч уулзан, өөрийн саналаа илэрхийлсэн юм. Ерөнхийлөгч Засгийн газрын  сайдад нэр дэвшигчдээс Сангийн сайдад нэр дэвшигч Ч.Хүрэлбаатараас бусад сайдыг дэмжиж байгаагаа илэрхийлж, амжилт хүссэн юм.

Сангийн сайдад нэр дэвшигч Ч.Хүрэлбаатарыг дэмжихгүй шалтгаанаа “Уул уурхайн бизнест тодорхой ашиг сонирхолтой” гэж Ерөнхийлөгч тайлбарласан.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ч гэсэн Ерөнхийлөгчтэй санал нэг байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ Үндсэн хуульд Ерөнхийлөгч зөвшөөрсөн ч, эс зөвшөөрсөн Ерөнхий сайд нэрсийг шууд УИХ-д өргөн барих заалттай. Тиймээс энэ удаад МАН-ын 65 гишүүн сайдад нэр дэвшигчдээ сөрөг хүчний дэмжлэггүйгээр томилох бололтой. 65-ын бүлэг хоёр тийшээ харж суусны гавьяагаар гэхүү сөрөг хүчний дэмжлэгтэйгээр Ерөнхий сайд томилогдсон. Тиймдээ ч АН болон Ерөнхийлөгчийн зүгээс өгч буй зарим “шахалт”-ыг эсэргүүцэж чадахгүй байгааг улс төрийн хүрээнийхэн онцолж буй.

Сайд нарыг Байнгын хороод ингэж дэмжив. Харин чуулганы хуралдаанд ийм өндөр дэмжлэгтэй байх болов уу?
 

МАН сайд нараа сөрөг хүчингүйгээр томилж чадах уу?
 

  • Эрчим хүчний сайдад нэр дэвшигч Ц.Даваасүрэн 93,8 хувь
  • Зам тээврийн хөгжлийн сайдад нэр дэвшигч Ж.Бат-Эрдэнэ 93,6 хувь
  • Хууль зүй, дотоод хэргийн сайдад нэр дэвшигч Ц.Нямдорж 60 хувь
  • Барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшигч Х.Баделхан 87,6 хувь
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад нэр дэвшигч Б.Батзориг 92.8 хувь
  • Сангийн сайдад нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар 100 хувь
  • Монгол Улсын Шадар сайдад нэр дэвшигч  Ө.Энхтүвшин 92,3 хувь
  • Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад нэр дэвшигч Г.Занданшатар 92,3 хувь
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигч Н.Цэрэнбат 96,6 хувь
  • Гадаад харилцааны сайд нэр дэвшигч  Д.Цогтбаатар 100 хувь
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад нэр дэвшигч С.Чинзориг 100 хувь
  • Батлан хамгаалахын сайдад нэр дэвшигч Н.Энхболд 100 хувь
  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад нэр дэвшигч Ц.Цогзолмаа 100 хувь
  • Зам, тээврийн сайдад нэр дэвшигч Ж.Бат-Эрдэнэ 93,3 хувь
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад нэр дэвшигч Д.Сумъяабазар 93,8 хувь
  • Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч Д.Сарангэрэл 100 хувь

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж