Ньюс хөтөч: УИХ сайд нарын томилгоог хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2017.10.18-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: УИХ сайд нарын томилгоог хэлэлцэнэ

Ньюс хөтөч: УИХ сайд нарын томилгоог хэлэлцэнэ

ХОТЫН ЦАГ АГААР

Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.

үс засуулахад тохиромжгүй

Буд гараг. Билгийн тооллын 29, Тугчин одтой, шар бар өдөр. Өдрийн наран 7 цаг 20 минутад мандан, 18 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • ‘Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал: Монгол Улсын жишээ’ (Монгол Улсын Үндсэн Хууль: 25 жилийн туршлага, сургамж ) сэдэвт олон улсын хурал Blue Sky зочид буудлын Diamond танхимд болно.
  • Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын Иргэний танхимд дүүргийн боловсролын салбарт ажиллагсдад зориулсан “Ажлын байранд сүрьеэгээс урьдчилан сэргийлэх, хянах үйл ажиллагаа” сэдвээр сургалт уулзалтыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс зохион байгуулна.

10.00

  • Чуулган хуралдаж, Засгийн газрын гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцэнэ.
  • НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан НЗДГ-ын А зааланд болно.
  • Замын цагдаад танхайрч, салаавч гаргасан, иргэн Ц.Баярцогтыг шүүх хурал Сэлэнгэ аймагт болно. Энэ нь түүний өмнө холбогдсон залилангийн хэрэгт хамааралтай шүүх хурал юм.
  • Монголын үндэсний брэндийн зөвлөлийн ажлын албанаас судалгаагаар гарч ирсэн ‘Монголын үндэсний брэндийг тодорхойлох түлхүүр үг’-ийг МҮБЗ-ийн дэргэдэх зөвлөлдөх зөвлөлийн гишүүдээр хэлэлцүүлэх хурал Бодь цамхагийн 9 давхрын хурлын ззаланд  болно. 12.00 цаг хүртэл үргэлжилнэ.

10.45

  • Бүгд найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ахмет Язал Элчин сайдын өргөөндөө  хэвлэл мэдээллийн төлөөлөгчидтэй уулзалт зохион байгуулна.

11.00

  • Нийслэлийн ойг угтаж хийж буй ажлуудын нэг болох ‘Их хотын хямдрал’ хямдралтай худалдааны нээлтийн үйл ажиллагаа болно. Хотын дарга С.Батболд болон холбогдох албаныхан оролцоно.

14.00

  • Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд ‘Гэр хороодод үүсэж буй агаарын бохирдол, түүнийг шийдвэрлэх арга зам’ сэдэвт салбар хуралдаан болно.
  • МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн Хөлбөмбөгийн дасгалжуулагчийн ангийн нээлт болно.

ОНЦЛОХ ЭВЕНТ

10.00

  • NBA-ийн шинэ улирлыг хамтдаа! (HOU vs GSW). Сагсан бөмбөг сонирхогчдын хүсэн хүлээсэн NBA-ийн 72 дахь улирал эхэллээ. SPS телевиз NBA-ийн тоглолтуудыг шинэ улирлаас эхлэн iCinema-тай хамтран гаргаж эхэллээ.

10.00

  • Та болон танай байгууллага хаанаас хэрхэн маркетингийн зөвлөх үйлчилгээ авахаа мэдэхгүй байна уу? Тэгвэл зөвлөхүүд нэг дор цугларах гэж байна. Тиймээс та бүхэн энэ боломжийг алдалгүй мэргэжлийн зөвлөгөө авахыг урьж байна. Уулзалт “SMS” төв буюу Төв номын сангийн эсрэг талын Бизнес тауэрт болно. (Үнэ төлбөргүй).

18.00

  • Одон орон, геофизикийн хүрээлэнгээс ‘Гео уулзалт” зохион байгуулна. Сансар, од эрхсийн ордонд болох уулзалтад “Улаанбаатар хот орчмын идэвхтэй хагарлууд”, “Монгол орон дахь геодинамик судалгаа” зэрэг сонирхолтой сэдвээр илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Хаяг: Одон орон геофизикийн хүрээлэн. Баянзүрх дүүрэг, 5-р хороо , ШУА-ийн 7-р байр, Жуковын музейгээс хойш, Ж.Лхагвасүрэнгийн гудамж. Утас:011 48 0292

18.30

  • “Single  ladies-3” уран сайхны киноны нээлт Corporate Convention Centre-т болно.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж