Дэлхийн хэвлэл мэдээллийн сүүлийн зургаан сарын бай болж буй биткойн цахим мөнгөний талаар бид Монголд энэ үйлчилгээг эхлүүлж буй www.trade.mn цахим мөнгөний биржийн төслийн зохицуулагч Г.Лхамсүрэнтэй ярилцлаа.
-Сүүлийн үед биткойны талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олонтаа бичиж, сайн, муу нөлөөний талаар дугарч байна. Биткойн гэж яг юу бэ? Энэ талаар тодорхой тайлбар хүсч, ярилцлагаа эхлэе.
-Биткойн бол цахим мөнгө. Өнөөдөр биткойныг хэн зохион бүтээсэн нь тодорхойгүй байна. Гэхдээ 2008 онд Сатоси Накамото гэх япон хүн зохион бүтээсэн гэж яригддаг. Биткойн бол блокчейн технологи дээр үндэслэгдсэн цахим мөнгө. Блокчейн технологи нь ил тод, аюулгүй, нууцлалын зэрэглэл өндөр технологи.
Биткойн санхүүгийн хэрэгсэл, пирамид биш. Цэвэр технологи дээр суурилсан хөрөнгө оруулалтын хэрэгсэл. Хөрөнгө оруулалт гэдэг талаас нь харвал маш чухал бүтээгдэхүүн. Харин технологи талаас нь судалбал мэргэжлийн IT чиглэлийн хүмүүст илүү дөхөм байна. Иймээс энгийн иргэд технологи талаас нь харахад хүндрэлтэй, ойлгомжгүй байх нь мэдээж. Дэлхийн тэргүүлэх чинээлэг хүмүүс биткойныг үнэ цэнэтэй хөрөнгө оруулалтын хэрэгсэл гэж үнэлэх боллоо. Биткойн бол ил тод, нууцлалын өндөр төвшинд баталгаажсан хөрөнгө оруулалтын хэрэгсэл. Бид өнөөдөр интернэт гэх зүйлийг үгүйсгэж чадахгүйтэй адил блокчейн технологийг үгүйсгэх боломжгүй. Иймээс биткойны хэрэглээ өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа байх. Өнөөдөр дэлхий дээр долоон тэрбум 300 сая хүн амьдарч байна. Тэдний 20-25 сая нь биткойн, блокчейны ойлголттой байгаа гэх мэдээллийг уншсан.
-Тэгэхээр энэ цахим мөнгийг хэрхэн үйлдвэрлэдэг гэсэн үг вэ?
–Нэг биткойн үйлдвэрлэхэд ойролцоогоор 700-900 ам.долларын зардал гардаг. Иймээс энэ алгоритмыг бодохын тулд маш хүчтэй, супер компьютерууд байх шаардлагатай. Дэлхий дээр өнөөдөр 21 сая биткойн байна. Үүнийг дахин үйлдвэрлэх ямар ч боломжгүй. Учир нь асар их цахилгаан, эрчим хүч шаардагдаг. Гэтэл түүний 16 саяыг нь хүмүүс аль хэдийнэ эзэмшиж байна. Одоо тавхан сая биткойн дэлхийн зах зээл дээр үлдсэн гэсэн үг. Иймээс үнэ цэнэ нь өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа. Өнөөдрийн байдлаар биткойны ханш 4800 ам.доллартай тэнцэж байна.
-Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өдөр тутам биткойны тухай мэдээлж байна. Манай улс ч гэсэн энэ цахим мөнгийг сонирхож эхэллээ. Гэхдээ биткойн бол луйвар гэх ойлголт гарч эхэллээ шүү дээ. Энэ үнэхээр цахим луйвар байх эрсдэлтэй юу?
-Биткойн санхүүгийн хэрэгсэл, пирамид эсвэл хэн нэгэн мөнгө олох зорилготой тийм зүйл огт биш. Цэвэр технологи гэж би хэлнэ. Мөн мэдээлэл, технологийн салбарт гарч буй шинэ хувьсал. Блокчайн технологи дээр суурилсан биткойн буюу дижитал цахим мөнгөний талаар хүмүүс янз бүрийн ойлголттой байна. Дэлхийн төв банкууд үүнийг судлах түвшинд явж байна. Япон болон Сингапурын төв банк энэ технологийг ашиглана гэдэг шийдвэрээ зарлачихсан. Харин ОХУ болон БНХАУ үүнийг өөрт хэрхэн ашигтайгаар ашиглах, хянах вэ гэдэг асуудлыг судалж байгаа.
Биткойн бол төлбөр тооцоог маш ил тод, аюулгүй, маш бага зардлаар, хурдан хугацаанд, дундын зуучлагчгүйгээр хийх боломж гэж энгийн үгээр тайлбарлах гээд үзье. Энэ бол хэн нэгэн хэвлээд, хэн нэгний Засгийн газар зохиогоод, үржүүлээд байдаг тоо бол биш. Тодорхой хэмжээний цахилгаан, супер компьютьерүүд ашиглан, алгоритм бодож боловсруулсан тоон үнэ цэнэ юм. Тэрхүү тоон үнэ цэнийг ашиглан төлбөр тооцооны хэрэгсэл болгон дэлхий нийтэд маш түргэн нэвтрүүлж байгаа л гэсэн үг. Жишээлбэл, Япон, Норвеги, Исланд, Эстони, Англи, АНУ зэрэг улсуудад биткойны хэрэглээ нэмэгдэхийн хирээр үнэ цэнэ нь өсч байна. Үүнд хэн нэгэн үнэ тогтоогоод байгаа асуудал байхгүй. Биткойны эрэлт дэлхийн зах зээл дээр байна гэдгийн тод жишээ. Хамгийн сүүлийн жишээ гэвэл “Turkish airlines” онгоцны билетээ биткойноор борлуулж байна. Англид биткойноор байр худалдан авах, түрээс төлөх хэмжээнд биткойн ашиглагдаж байна. Мөн Исланд, Норвеги, Шведэд найман нэрийн барааны дэлгүүрүүд нь биткойноор үйлчилж эхэллээ.
Ганц биткойн ч биш өнөөдөр дэлхий дээр 1200 төрлийн цахим мөнгө бий болчихсон байдаг. Тэднээс биткойн блокчайн технологи дээр суурилсан гэдгээрээ ялгаатай. Учир нь өнөөдөр хэн ч, хаана ч блокчайн технологийг үгүйсгэж чадахгүй байна. Биткойн бол тодорхой зүйлээр баталгаажсан төлбөр тооцооны хэрэгсэл гэдгээрээ бусад луйврын шинж чанартай цахим мөнгөнөөс ялгаатай.
-Onecoin-ий талаар та юу хэлэх вэ?
-Onecoin-ийг би сайн мэдэхгүй. Гэхдээ onecoin-ийг баталгаажуулах зүйл байхгүй. Чамд onecoin байлаа гэж бодоход чи түүнийгээ олон улсын цахим бирж дээр борлуулах боломжгүйд учир нь оршиж байна. Харин биткойн бол өөр асуудал. Биткойн бол дэлхий нийтэд зөвшөөрөгдсөн, баталгаажсан схем, гол нь миний дахин дахин хэлээд байгаа блокчейн технологи дээр суурилагдсан гэдгээрээ онцлог.
-Тэгвэл энэ блокчейн технологийн давуу тал юу юм бэ?
-Технологийн хувьсал өнөөдөр хүн төрөлхтөнд маш том давуу талыг олгож байна. Тодруулбал, блокчейн технологи нь төлбөр тооцоог дундын зуучлагчгүйгээр, хамгийн хурдан хийх боломжийг олгодог. Мөн энэ технологи ил тод, нээлттэй байхаас гадна нууцлалын маш өндөр төвшинд боловсруулагдсан. Магадгүй түүнийг ашиглан ирээдүйд сонгууль хийх боломжтой. Мөн Монгол Улсын бүх төрлийн бүртгэлийг хийж болно. Жишээлбэл, Эстони улс бүртгэлээ блокчейн технологи дээр суурилан хийж байна. Швейцарийн Цюрих хот бүх төрлийн төлбөр тооцоог блокчейн технологи дээр суурилуулж байна. Мөн Дубай блокчейн технологи дээр суурилсан үндэсний цахим мөнгөтэй болох зорилт тавьсан. Бүр цаашилбал, блокчейн технологийг ашигласнаар дэлхийн долоон тэрбум хүний эрүүл мэндийн нэгтгэлийг нэг дата бааз дээр цуглуулах боломж бүрдэж байна гэж үзэж байгаа. Сүүлийн үеийн мэдээгээр, дэлхийн гурван сая шүдний эмч нар блокчейн технологийг ашиглан 800 жилд судлагдаагүй байгаа шүдийг гурван сарын дотор судлах боломж бүрдэж байгааг онцлон тэмдэглэж байна. Ингэснээр асар их цаг хугацаа хэмнэх боломжтой болно. Миний гол хэлэх гэсэн санаа хүмүүс үүнийг технологи талаас нь харах хэрэгтэй гэх гэсэн юм. Санхүүгийн хэрэгсэл гэж ойлгохоос илүүтэй технологи дээр суурилсан цахим төлбөр тооцооны хэрэгсэл гэж олгоосой гэж хүсэж байна.
-Биткойны арилжаа манай улсын хувьд аравдугаар сарын 1-нээс эхэлжээ. Арилжаа хэр явагдаж байна. Энэ талаарх мэдээллээсээ хуваалцаач?
–Монголчууд биткойныг сонирхож эхлээд гурван жил болж байна. Манайхан өнгөрсөн хугацаанд ам.доллар худалдан авч, гадны exchange платформ дээр биткойн худалдан авч, арилжаанд оролцдог байсан. Энэ үйл явцыг хялбар болгох, мөн газарзүйн байршил, хэлний бэрхшээлийг арилгах үүднээс бид биткойныг судалж эхэлсэн. Аравдугаар сарын 1-нээс төгрөгөөр биткойны арилжаа хийх боломж бүрдсэн гэхүү дээ. Арилжаа маш идэвхтэй явагдаж байна. Одоогоор 1500 хүн цахим мөнгөний бирж болох trade.mn-д дансаа нээлгэчихсэн, арилжаанд оролцоод явж байна.
-Сүүлийн үед цахим орчныг ашиглан монголчуудыг луйвардах, и-мэйл хаяг, сошиал хуудсыг нь хакердах тохиолдол цагдаагийн байгууллагад маш их бүртгэгдэж байна. Биткойн бол цахим мөнгө. Үүнийг хакердах эрсдэл бий юу?
–Биткойныг хакердсан тохиолдол одоогоор дэлхий нийтэд бүртгэгдээгүй байна. Дэлхийн томоохон хакерын агентлагууд биткойныг хакердахын тулд асар их мөнгө, цаг хугацаа зарцуулж байж болох юм. Тэд ч гэсэн үүнийг судалж байна. Биткойн бол нууцлалын маш өндөр зэрэглэлтэй гэдгээрээ бусад цахим мөнгөнөөс ялгаатай. Иймээс та биткойныхоо нууц үгээ санамсаргүй байдлаар алдах, мартах, хэн нэгэнд харуулсан тохиолдолд эргэн сэргээх эсвэл биткойноо эргүүлэн олж авах гэсэн асуудал байдаггүй. Өөрөөр хэлбэл, нууц үгээ алдсан тохиолдолд ямар ч найдвар байхгүй гэсэн үг.
Биткойн олборлоно гэх юм Технологи 2017-10-17 23.129.64.104
цахилгаан их зарцуулж нэг гүйлгээг хийхэд 3 сая хүн мэдэх хэрэгтэй болж байна. 3 сая хүн гүйлгээ хийвэл юу болох уу процесор сэнс ажиллаж ток цахилгаан барна. тэр гүйлгээний утгыг дамжуулж гүүр болж цахилгаан үрсэн зардал мөнгөөл олборлож олж авч байна гэсэн сайн нэртэй далд дамжуулагч станц гэсэн үг. банк гүйлгээний утга дээр дүүдээ 100$ гээд бичихэд энийг дэлхий тэр доор мэдэх хэрэгтэй үүнийг хийхийн тулд баахан төхөөрөмж ажиллуулж дамжуулагч станц ухаантай юм хийжснийл төлбөр юм.
энэ худал шүү цахим мөнгө гэж байхгүй 2017-10-17 23.129.64.104
жишээ би өөртөө 10 сая зоос нэмээд саятан болчих шидтэй гэсэн үг. тэгээд биткойн асар өндөр цахилгааны зардлаар ажилладаг. та хятадуу биткойноор 10 төг дамжуулах нь хүн өгөөд явуулснаас 100 дахин өндөр цахилгааны зардал шаарддаг. цахим мөнгө гэнэ ардаа баталсан тамгатай цаас байхгүй бол зүгээр илбэ шид нэг өдөр алга болж болно. блок/ хайрцаг хайрцаг шиг мэдээлэл өмнөх мэдээлэлтэйгээ нууц кодоор уялдаатай явдаг чэйн буюу холбоотой технологи гэж ярьдаг боловч цахилгаан зардал асар их гарна бүтэхгү
Зочин 2017-10-17 66.181.184.164
Нүүрний анотомииг харваас үл бүтэх этгээд байх магадлал өндөр байна. Өндөр технологи, асар их эрчим хүч, хэн зохиосоныг мэдэхгүй, цаашид дахин бий болохгүй гэх мэтээр өөрийнхөө тупик байдалаа зарим талаар илэрхийлсэн худал чалчигч хулуу хийхийг санаархагч мөн б.а
Тандагч 2017-10-17 202.21.106.134
Биткойн олборлоно гэх юм Технологийг нь ойлгохгүй болохоор үнэхээр бүү мэд дээ. Мэддэгт мэргэн цоохор, мэддэггүйд эрээн цоохор л болж байх шив дээ
Зочин 2017-10-17 203.91.118.180
Гадаад улс орнуудад хүлээн зөвшөөрч гүйлгээ хийх нь яах вэ. Монголд хуулиараа хүлээн зөвшөөрөгдөөгүй. Гол бодлого барьдаг Монгол банкнаас энэ талаар мэдэгдэл гарган эрсдэл үүссэн тохиолдолд хариуцлага хүлээгүй гэж мэдэгдсэн. Их мэдэгч чи хэн нэгэнд үүний улмаас хохирол учирвал хариуцах уу. Битгий иргэдийг эрсдэлтэй алхам хийхийг уриал.
zochin 2017-10-17 106.130.218.252
bitcoin.g ard ni batlan daah yu ch baihgui
Зочин 2017-10-17 202.72.245.123
Өндөр технологи нь өөрийнх нь үнэ цэнэ юм. Төгрөг бол банк дураараа хэчнээн л бол хэчнээнийг цаасан дээр хэвлэж байгаа болохоор ханш нь унаад л байгаа, хажууд нь биткойн ханш нь байнга өсч байна. Япон солонгосууд хүлээн зөвшөөрөөд ашиглаад байна даа.
zochin 2017-10-17 106.130.218.252
Japand bol internet kazino gej yarij.n … yu yariad humuus.n tolgoi erguuleh gd bdag.n odoo tegj huurtah humuus baih.u
zochin 2017-10-17 106.130.218.252
ingej barin tavin humuus.g teerelduulj yarikhaa bolih htei…eneeder gehed Japand bitcoin ner.r munge bii bolgoj egne gd baahan hun.s munge avsan neher.g barivchilj bna … RIPPLETRADEJP
Зочин 2017-10-17 202.21.106.115
Хятад, Орост хууль бус гээд хорьчихоод байхад энэ их мэдэгч олон түмний толгойг угааж байгаа юм бишүү? Энэ хүн санхүүгийн том мэдлэг судалгаатай,том банкир уу?
21 saya 2017-10-17 208.46.77.30
meddeg yum shig yarih yumaa, 21 saya arai boloogui baigaa.
haha 2017-10-17 182.160.4.7
harin shaaj ogch baina aa naad gar chin
Зочин 2017-10-17 202.9.42.154
Сарны чулуу гэж 300тонн зарсан гэдэг. Тийм л юм яриад байна. Инээдтэй
зочин 2017-10-17 203.91.115.37
энэ ямар худалч нөхөр вэ Харин ОХУ болон БНХАУ үүнийг өөрт хэрхэн ашигтайгаар ашиглах, хянах вэ гэдэг асуудлыг судалж байгаа. гэж худлаа яриад ОХУ болон Хятад улсад хуулиараа хориглочихоод байхад энэ нөхрийг цагдаа хуулийн байгууллага шалгуул яасын бэ худал ярьж иргэдэд төөрөлдөл үүсүүлээд байх юм
Зочин 2017-10-17 182.160.36.255
нэр нь үл мэдэгдэх нэг нөхөр дэлхийд байхгүй их цахилгаанаар дэлхийн бүх супер компьютерийн ажиллах чадвараас хэтэрсэн компьютераар код бичжээ, тэр нь дэлхийд дахиж үүсэхгүй тул хүмүүс тэр кодыг мөнгө хэмээн бодоод аваад байгаа ажээ, ардаа баталгаагүй, хүмүүс аваад байсан учраас аваад байгаа энэ код хэзээ үнэнээ дэлгэх бол, ИХ ТЭНГЭРИЙН ДҮЛИЙ гээд шог зохиол шиг л санагдаад байгаамдаа
Бас л зочин 2017-10-17 27.123.214.89
Чи Долларыг аотаар баалгааждаг гээд хэлдээ. Гүү л байхгүй юу унш судал айн!
1+ 2017-10-17 202.131.233.251
Neg ulsyn xemjeend munguni piramid 3-4 jild dampuurlyn ermegt hurdeg, olon uls Delhiin xemjeend 10 jil bolood luivar batlagdax baihdaa. Mongolyn BBSB-d bugd itgeed 2.5 jil bolood dampuursan. Orsyn MMM bol 4 jil mandan badarsan.
Аnonymous 2017-10-17 202.70.34.29
хэрвээ үнэхээр иймэрхүү бодолтой байгаа бол 10 жилийн дараа магадгүй 60 жилийн дараа юу болохийг хараах тухайн үедээ энэ зүйлийг хямд байхад нь авах боломжтой байхад авахгүй яавдаа гэж амаа баривдаа.
Зочин 2017-10-17 202.9.42.154
Энэ ЗаЗа гээд нэг нөхөр ч дээ!!
бб 2017-10-17 203.91.119.123
Хятад солонгос бүгд хориглосон манайхан олон хүн хохирсон хойно л хориглох байх
Зочин 2017-10-17 103.194.176.101
avaaguidee horsood bailgui avsan negneesee asuu
Зочин 2017-10-17 202.170.70.34
Энэ бол баталгаагүй, барих зүйлгүй маш эвгүй эд дээ, биткойн авчихсан хэдэн нөхөд монголд ингэж сенсаац болгоод байгаамалдаа
Зочин 2017-10-17 202.179.26.56
Хөөе. Энэ чи чинь тоо бодож , тог зарцуулж байж бийСболдог эд аж. Харин манай цаасан мөнгийг чинь Золжаргал мэт нь шийдээд хэвлэчихдэг биз дээ
Зочин 2017-10-17 182.160.1.83
Манай СЗХ юу хийдэг байнаа? Бас л ойлгохгүй, юугаа ч мэдэхгүй баагийнууд байгаа даа. Иргэн Ламжав ах математикч юу гэж үзэж байгаа бол? Түүний үгийг сонсмоор байна.
Эрка 2017-10-17 182.160.1.83
Өөрсдөө ч ойлгоогүй байж худлаа бүлтэрч мэдэмхийрч байгаад хэрэгт оров доо, Лхамсүрэнтэн гуай. Та ямар мэрэгжлийн хүн бэ? Түүхийн багш байх шүү. Баахан Монголчуудаа уйлуулах хэрэг юун. Биткойн арилжааг хариуцаж ажилдаг институци байдаггүй, хэн ч хариуцлага хүлээхгүй гэсэн.
хаха 2017-10-17 182.160.4.7
түүхийн багш нар програмистуудын ажлыг тайлбарлаад байхаар яаанаа.
Зочин 2017-10-17 122.201.22.73
Оросын нэг Хакер дээрэм хийж баригдсан шүү дээ Дэлхийд 400 гаруй крипто валютаас БИТКОЙН өндөр үнээр ялгардаг Олон крипто валютаас цөөхөн шалгарч үлдэнэ Шалгарсан крипто валютуудын нэг нь Монгол улсад алсдаа том боломж өгөх цаг ирнэ
Зочин 2017-10-17 119.40.100.124
trade.mn ruu orj uzev uu. Ajilahgui bn. holboo barih support ch alga. ed nar bas neg luivariin shijtei bolloo doo
Hamgiin naidvartai tee tegeeed shaas 2017-10-17 202.21.106.104
та биткойныхоо нууц үгээ санамсаргүй байдлаар алдах, мартах, хэн нэгэнд харуулсан тохиолдолд эргэн сэргээх эсвэл биткойноо эргүүлэн олж авах гэсэн асуудал байдаггүй. Өөрөөр хэлбэл, нууц үгээ алдсан тохиолдолд ямар ч найдвар байхгүй гэсэн -Hamgiin naidvartai tee tegeeed shaas
Хэхэ 2017-10-17 79.66.194.122
Хэхэ Биткойнийг өөрийг нь хакердана гэж юу байх вэ дээ . биткойнийг хадгалдаг сангаас "wallet" жил болгон хэдэн сая долларын биткойн хулгайд алдагдаж байгаа шүү дээ. Зарим биткойн хадгалах сан эрхэлдэг компаниуд дампуурсан. 1500 хүн арилжаанд бүртгүүлсэн гэж байна. Бүртгэлийн хураамж энэ тэрээр жаахан мөнгө олсон юм бол уудаа. Арилжаа итвэхтэй явагдаж байна гэнээ?. Хэдэн биткойн ямар үнээр хэдэн ш зарагдсан тэр лчухал шүүдээ. Биткойнийг биржийн худалдаагаар монголд авна гэж мингуужингийн үлгэр. 1 2 биткойн хайж өдөржин нэт ухаж сууна гэж юу байхав дээ. Эрдэлтэй Хөрөнгө оруулалт маягаар худалдаж авч болно лдоо гэхдэ монголоос биш
зочин 2017-10-17 203.91.115.37
Биткойн Onecoin хоёрыг Хятад Тайван Гонконг Япон Орос улсад хууль гаргаад хориглочихлоо одоо Монгол Улс Их Хурал хууль гаргаад хоригло тэгэхгүй бол хэдэн санхүүгийн прамид сүлжээний хакерчид толгой эргэтэл сайхан яриад хулхидчихна шүү дээ гэнэн цайлган Монголчуудаа мэдээлэлд ойр бай
Зочин 2017-10-17 202.179.26.56
Хятад юугий нь хориглосон талаар олоод уншчихаад дараа нь юм бичээч
зочин 2017-10-17 203.91.115.37
залилан хийгч нараа өөрсдөө унш олж мэд
zochin 2017-10-17 27.123.214.92
Ersdeliig amidaar ni harj avtsgaadaa
Ганхуяг 2017-10-17 122.201.24.40
СЗХ юу хийж байна Бирж гээд яваад байгаа луйварчдын шалгаачээ
Zochin 2017-10-17 66.181.178.85
Ene bitcoin chin dooroo hun elsuuleed ter elsuulsen humuusiin mongonoos heden huviig oort chin ogdog Piramid suljeenii biznes bish shu de, Manaihan medeelelee jaahan saijruulmaar yum.
Zochin 2017-10-17 66.181.178.85
Iim bolomj bdiin bn ashiglaj chadah ni ashiglaad osoj devjeed yavag l de chadahgui oilgohgui husehgui bgaanuud ni tgeel naad yavdag zamaaraa toiron ergeldeed l yavjiina biz
Zochin 2017-10-17 66.181.178.85
Manaihan yagaad iim ataarhuu bachuu ulsuud bdiinbe… Oorsdoo meddeg hel dree googeldeed shn medeelelee unshaad oilgoj chadahgui bj huniig yanz yanzaar heleh durtai yumaa.., bas ter Piramid suljeenii luivaruudaasaa bolgoomjil… temee geheer yamaa gehiin… FB Twitter heregledeg niit mass bhad ogt heregledeggui tsoonh bdg shig Ta ter tsoonhiin 1 ni bolood l bj bai l da
Зочин 2017-10-17 66.181.187.228
Дэлхийн зах зээл дээр зэрэгцэн явж болох хамгийн том боломж. Өөрсдийнх нь сайхны төлөө яваа гэдгийг энэ арчаагүй ухаан муутууд хэзээ ч ойлгохгүй лдээ өрөвдөлтэй малууд. Тэнэгээ хэнд гайхуулаад байдаг юм бэ
Зочин 2017-10-17 1.1.125.75
Ene khun barilga barina geed Yaponuudiig khulkhidaj kheden sayiig awsan khun de
zochin 2017-10-17 27.123.212.141
barilga ni barigdaad ashiglaltand orchihson shu dee
Зочин 2017-10-17 110.5.41.155
Khurungu oruulagchid ni khokhirood uldsen dee
Бямбасайхан 2017-10-17 202.179.26.25
Ерөнхий Зохицуулагч Г.Лхамсүрэнтэн минь мэдэхгүй чадахгүй юмаараа оролдож байж [Хориотой Үг] оровдоо
Зочин 2017-10-17 43.228.131.113
Манайхаан жоохон юм уншиж наад тархиныхаа түгжээг мултлалдаа. Энд сэтгэгдэл бичсэн ихэнх хүмүүс нь нөгөө G time, Onecoin хулхидуулсан хүмүүс байгаа байхдаа.
keke 2017-10-17 202.21.106.140
Төгрөг гэхэд Монгол улсын алтны нөөц болоод газар нутаг, ашигт малтмалаар шууд болоод шууд бусаар баталгааждаг. Харин наад Крипто валютын ард юу байгаан зохиосон эзэн нь ч мэдэгдэхгүй хэн хариуцлага хүлээх нь ч тодорхойгүй юугаар баталгаажсан бүүр тодорхойгүй. Ам таглах юм нь өндөр нууцлалтай кодтой гэхийн… Би та натрт bitcoind өгье E9873D79C6D87DC0FB6A5778633389_SAMPLE_PRIVATE_KEY_DO_NOT_IMPORT_F4453213303DA61F20BD67FC233AA33262 мөнгөө аваарай…
zochin 2017-10-17 202.131.247.23
altni batalgaa boliod udaj bnshdue
Зочин 2017-10-17 182.160.33.145
өө яршиг, 5-р цахилгаан станцаа байгуулаад цахим мөнгөө үйлдвэрлээд байя, их эрчим хүч зарцуулдаг гэчихжээ бас
Zochin 2017-10-17 66.181.178.85
Bitcoin 2017-10-17 202.70.46.221
Хамгийн ашигтай криптовалют
coinmarketcap-т 11-т жагссана.
Zochin 2017-10-17 66.181.178.85
"Hun elsuuleh " ch geh shig… Ene suljeenii biznesiin humuus shn dalimduulj dunduur ni oroh yumaa…, Iimerhuu hun elsuuldeg luivarchidaas l hol yavah heregtei!!!
Зочин 2017-10-17 103.9.88.147
BitConnect нь бас л нэг пирамид луйвар шүү дээ.
Zochin 2017-10-17 202.131.225.153
Humuusiig mungu oloh amarhan met huurguj bgaa ni bolohgui bna. manaih shig belenchileh durtai bolson tsag ued hurgej bgaa medeelel ni hortoi bna shuu!!!
Зочин 2017-10-17 203.91.115.35
yag yamar tehnologi ternii erhiig ezemshih gerchilgee baihgui geed batalgaajih zuilgui enenii tsaana luivar yavj bga baihda
РАВДАН 2017-10-17 202.70.46.210
ЮУ ЯРЬЖ БАЙГААГАА МЭДДЭГГҮЙ ХҮН БАЙНА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТӨЛБӨР ТООЦООГ ШУУРХАЙ ХИЙХЭД АШИГЛАНА ГЭХ МӨРТӨӨ БИТКОЙН БОЛ САНХҮҮГИЙН ХЭРЭГСЭЛ БИШ ГЭНЭЭ ТЭГЭЭД САНХҮҮГИЙН ХЭРЭГСЭЛ БИШ ЮМ БОЛ ЛУЙВРЫН ХЭРЭГСЭЛ ГЭСЭГ ҮГ ҮҮ
Зочин 2017-10-17 103.57.92.55
joohon buruu tailbarlachihlaa uuruu yag sain medehgui baina l daa Gehdee ene bitcoin bol yah argagui mash devshiltet tehnologi ireeduid buh mungun temdegt ugui bolj zuvhun crepto valyut l uldene
Zochin 2017-10-17 202.21.109.134
Onecoin 2018.10.08 nd ICO birjid garna. Ene zaluu harin hasiin ganhuyag shig medmerdeed bdaggui. Medehguu gedgee hsen bn.
Зочин 2017-10-17 66.181.187.228
Ene baliar luivaraa hezee zogsooh gej baigaambe? Hugiin mongolchuudaa luivarddag uvaigui hulgaichuud yumdaa, uiliin ur gej baidag yum shuu hulgaich mine ireeduid yum ergej irdeg yum shuu lalriin luivarchin mine
Zochin 2017-10-17 66.181.186.211
Onecoiniig delgeruuleed baigaa adgiin luivarchin mine chi shorond oroh udur chen irne shvv erthen deeree zogs
АНХААР АНХААР 2017-10-17 202.131.249.138
хууль сахиулах байгууллагууд үүнийг эртхэн болиулах хэрэгтэй ш дээ. Дэлхийн олон улс орнууд үүний эсрэг нэгэнт тэмцэж эхлээд байна. Голлон эрүүний ертөнцийнхний дунд хэрэглэгдэж байгаа энэ зүйлийг Монголд оруулж ирэх ямар ч хэрэгггүй. Баахан хүн хохирохоос өөр үр дүн гарахгйү. АНХААР
Hs 2017-10-17 103.9.90.229
Yumaa sain sudlaach s** min horisn uls hytad zohitsuulalt hiij bga bolohoos uur horigloson orn alga. oniigootoi shees sain unsh sudal mduu . delhii dahintaigaa hul niiluulj chdhgu bol chytsga tsarailaad suuj bai
Зочин 2017-10-17 66.181.187.228
Iimerhuu yamarch medeelelgui heden hunii amnaas sonsson zorgooroo hutsaj baidag maluudaas bolj mongol hezee ch hugjihgui hugiin teneg zdu ymda
Зочин 2017-10-17 59.153.112.79
khend inu itgekh ve
Зочин 2017-10-17
Заа болиоч ээ .наад луйварыг чинь дэлхий зогсоох гээд байна хөөе..хэдэн төгрөгнийхөө учрыг олохгүй байж юун битко вэ..Худлаа нэг сүрхий хүн болох гэдгээ болиод улсаа яаж хөгжүүлэх вэ гээд боддоо .юун завтай юм бэ.ажил хийгээч ээ .буруу зөвийг нь хэн ч тогтоогоогүй байхад бас хэдэн хүний хэдэн төг өөр тоглоод дараа нь баахан хүн уйлуулаад л бөөн юм болдог биз дээ
Зочин 2017-10-17 103.50.206.35
луйвар гэж бодож байгаа бол англи хэлээ сайжруулаад өөрөө судлаад үзээрэй.
Zochin 2017-10-17 66.181.178.85
Onecoin geh met jinhene dooroo hun elsuuldeg luivariin biznesuudees yalgaj oilgoh heregtei, ooroo sudlaad medej chadahgui bol odoo baigaa bairandaa l baij baihad bolno.
Энхээ 2017-10-17 66.181.186.224
Монгол банк болохоор хууль бус гээд зарлаад болгоомжил гээд байдаг ингээд сурталчилаад байж болж бгаа юм уу эсрэг тэсрэг мэдээлэл гаргаад байх юм аль нь үнэн юм бэ хө
Зочин 2017-10-17 66.181.187.228
Монгол Банк хууль бус гэж ерөөсөө хэлээгүй, Монголд хууль эрх зүйх орчин байхгүй бөгөөд болгоомжлоорой үнийн савлагаа ихтэй л гэсэн. Манай Монголчуудын ийм зан хэзээ ч өөрчлөгдөхгүй юм даа, яаж хөгжинөө чааваас